Хөрөнгийн зах зээл 30 "Өнгөрсөн, Одоо, Ирээдүй" нийтлэлийн уралдааны удирдамж
Зорилго:
Хөрөнгийн зах зээлийн хөгжлийг эрчимжүүлэх, олон нийтийн санхүүгийн зах зээлийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, олон улсын сайн туршлагыг таниулах, шинэ бүтээгдэхүүний арилжааг идэвхжүүлэх, хөрөнгө оруулалт татах боломж, гарцыг олон нийт, шийдвэр гаргагчдад таниулах, шинэлэг санаа гарцыг дэвшүүлэхэд оршино.
Уралдаанд оролцох сэтгүүлчдийн бүтээлд тавих шаардлага:
Сэтгүүлчийн мэргэжлийн шаардлага шалгуур, ёс зүйн хэм хэмжээг баримталсан байна. Бүтээл нь баримт судалгаанд тулгуурласан, тэнцвэртэй, сэтгүүлзүйн бүтээлийн шаардлага хангасан, олны анхаарлыг татаж, нийгмийн сэтгэлзүйд хүрэхүйц, мэдээллийн эх сурвалжаа ил тод дурдсан, шинэ санаа дэвшүүлсэн, асуудлыг шийдэх арга замыг эрэлхийлж санал болгосон байвал зохино. Бүтээл нь ярилцлага, нийтлэл, сурвалжилга зэрэг сэтгүүлзүйн аль ч төрөл байж болно. Уралдаанд оролцож буй сэтгүүлч нь бүтээлээ өөрийн ажиллаж буй хэвлэл мэдээллийн талбараар дамжуулан олон нийтэд хүргэсэн байна.
Оролцогч бүтээлээ Монголын хөрөнгийн биржид хаяглан цахимаар болон биечлэн ирүүлэх бөгөөд овог нэр, холбоо барих утас, цахим шуудангийн хаяг бүхий мэдээллийг хавсаргана.
Сонин, сэтгүүлд хэвлэгдсэн бол хайчилбар, веб сайтад нийтлэгдсэн бол линкийг хавсаргана.
Бүтээлд олгох шагнал:
Тэргүүн байр: Өргөмжлөл, 2.0 сая төгрөг, дурсгалын зүйл
Дэд байр: Өргөмжлөл, 1.5 сая төгрөг, дурсгалын зүйл
Гутгаар байр: Өргөмжлөл, 1.0 сая төгрөг, дурсгалын зүйл