ДАЙМОНД ИВЭЭН ТЭТГЭГЧ
Responsive image
ПЛАТИНУМ ИВЭЭН ТЭТГЭГЧ
Responsive image
Responsive image
Responsive image
Responsive image
Responsive image
ГОЛД ИВЭЭН ТЭТГЭГЧ
Responsive image
Responsive image
Responsive image
Responsive image
Responsive image
СИЛВЭР ИВЭЭН ТЭТГЭГЧ
Responsive image
Responsive image

"CFA RESEARCH CHALLENGE" ТЭМЦЭЭНИЙ НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

2020-09-25 12:56:50
Өнөөдөр буюу 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Монголын Итгэмжлэгдсэн Санхүүгийн Шинжээчдийн Нийгэмлэгээс уламжлал болгон зохион байгуулдаг олон улсын "CFA Research Challenge" тэмцээний нээлт болж, тус нийгэмлэгийн ерөнхийлөгч С.Дашдорж Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны 6315 дахь удаагийн арилжааг эхлүүлэх хүндэтгэлийн цанг цохилоо. Энэ жилийн тэмцээнийг Монголд хөрөнгийн зах зээл үүсч хөгжсөний 30 жилийн ойг угтан Монголын Хөрөнгийн бирж хамтран зохион байгуулж байна. Тэмцээнд манай улсаас 7 их, дээд сургуулийн 9 баг бүхий 45 оюутан оролцож, "Мандал даатгал" ХК-ийн үйл ажиллагаанд судалгаа хийх бөгөөд тэмцээнд түрүүлсэн баг, оюутнууд Ази, Номхон далайн бүсийн тэмцээнд оролцон өрсөлдөх юм. Өнгөрсөн 4 жилд нийтдээ 100 гаруй оюутан хамрагдсан бөгөөд Монголын баг Азийн шилдэг 5 багийн нэгээр шалгарч байсан байна.

CFA ИНСТИТУТИЙН СУДАЛГААНЫ СОРИЛ (RESEARCH CHALLENGE) ТЭМЦЭЭНИЙ ТАНИЛЦУУЛГА

Монгол улсад 5 дах жилдээ зохион байгуулагдаж буй тус тэмцээнийг олон улсын CFA институтээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг нь санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр сурч буй их, дээд сургуулиудын бакалаврын болон мастерийн оюутнуудын дунд зохиогддог бөгөөд болно. олон улсын тэмцээн юм. Энэхүү тэмцээнд оюутнууд нь 3-5 гишүүнтэй багт хуваагдан тухайн улсын нээлттэй компанийн (Subject Company) хувьцааны судалгаа, үнэлгээг хийж, англи хэл дээр тайлан бэлтгэж, илтгэл тавьж өөрсдийн хийсэн судалгааг хөрөнгө оруулалт, санхүүгийн салбарт ажиллаж буй туршлагатай CFA цол эзэмшигчдээс бүрдсэн шүүгчдийн өмнө хамгаалж, өөрсдийн эзэмшсэн мэдлэгийг практикт ашиглах том боломжтой болдог.

Энэхүү тэмцээн нь дараах 3 үе шаттайгаар явагддаг:

  • I шат -Үндэсний тэмцээн (Local Challenge) нь тухайн улсад зохион байгуулагддаг.
  • II шат – Бүсийн тэмцээн (Regional Challenge) -д үндэсний тэмцээнээс ялсан багууд нь өрсөлддөг.
  • III шат – Дэлхийн Aварга (Global Final) -д бүсийн тэмцээнээс ялсан багууд нь өрсөлдөж тухайн жилийн аварга болдог.

Эхний шатны тэмцээнийг тухайн улс оронд үйл ажиллагаа явуулж буй CFA институтийн албан ёсны нийгэмлэгүүд зохион байгуулдаг (жишээ нь Монгол улсад Монголын Санхүүгийн Шинжээчдийн Нийгэмлэг нь албан ёсны зохион байгуулагч юм) бөгөөд үндэсний ялагч багийг тодруулсны дараагаар тухайн улсын ялагч багууд нь Америк, Европ-Африк, Ази-Номхон далайн бүс нутгуудад хуваагдан, харьяалагдах бүсийн аварга болохын төлөө ахин өрсөлддөг. Ийнхүү бүсийн аварга шалгаруулах тэмцээнээс шалгарсан багууд эцсийн шатны буюу Дэлхийн Аварга шалгаруулах тэмцээнд оролцон, улмаар ялсан баг нь тухайн жилийн дэлхийн аваргаар шалгардаг. Тэмцээний явцад оролцогчид нь зөвхөн санхүү хөрөнгө оруулалтын мэдлэгийг ашиглахаас гадна хөрөнгө оруулалтын салбарын мэргэжилтний эзэмшсэн байвал зохих ур чадвар (тухайлбал: аудитын тайлан унших, салбарын болон зах зээлийн хүчин зүйлсийг тооцох, багаар ажиллах, компанийн төлөөлөгчөөс оновчтой асуулт асуух, санхүүгийн загварлал гүйцэтгэх, түүнд шаардлагатай өгөгдөл таамаглалуудыг боловсруулах гэх мэт)-ийг зөвлөх багш болон салбарын мэргэжилтнээс суралцах боломжтой юм. Энэ жилийн хувьд Монголын хөрөнгийн зах зээлийг үүсгэн байгуулласаны 30 жилийн ой болж байгаатай холбоотойгоор зах зээлд нэн хэрэгцээтэй байгаа нээлттэй хувьцаат компани шинжилгээ хийж нийтэд түгээдэг энэхүү тэмцээнийг “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-иас хамтран зохион байгууллахаар болсноороо онцлог юм.

CFA ИНСТИТУТ БОЛОН МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙГАА СУДАЛГААНЫ СОРИЛ (RESEARCH CHALLENGE) ТЭМЦЭЭНИЙ ХӨТӨЛБӨР

ХУГАЦАА Арга хэмжээ Байршил
2020 оны 9-р сарын 25-ны өдөр Тэмцээний нээлтийн арга хэмжээ Монголын хөрөнгийн биржийн арилжааны танхим
2020 оны 10-р сарын 2-ны өдөр Бүртгэл баталгаажуулах CFA институт
2020 оны 10-р сарын 9-ний өдөр Судлагдахуун компанийн танилцуулга Монголын хөрөнгийн биржийн сургалтын танхим
2020 оны 11-р сарын 20-ны өдөр Сонгогдсон зөвлөхдөө судалгааны тайлангаа эхний байдлаар танилцуулах CFA институт
2020 оны 12-р сарын 15-ны өдөр Тайлан хураалгах эцсийн хугацаа CFA институт
2021 оны 1-р сарын 15-ны өдөр Үндэсний тэмцээн (Local Challenge) Туушин Соёмбо танхим
2021 оны 3-р сарын 29-ний өдөр Дэд бүсийн тэмцээн
2021 оны 4-р сарын 19-ний Бүсийн тэмцээн
2021 оны 4-р сарын 22-нд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн