Хурлын шийдвэр: |
1. Тус хувьцаат компанийн “Эс Жи Капитал ҮЦК” ХХК-тай байгуулах сонирхолын зөрчилтэй “Андеррайтерын үйлчилгээ үзүүлэх гэрээ”-г зөвшөөрч, энэ тогтоолын 1-р хавсралтын дагуу байгуулахыг Гүйцэтгэх захирал /Д.Энхбаатар/-т зөвшөөрсүгэй.
2. “Андеррайтерийн үйлчилгээ үзүүлэх гэрээ”-г 4 жилийн хугацаатай байгуулахыг Гүйцэтгэх захирал /Д.Энхбаатар/-т зөвшөөрсүгэй.
3. Тус хувьцаат компани сонирхолын зөрчилтэй андеррайтерын үйлчилгээ үзүүлэгч “Эс Жи Капитал ҮЦК” ХХК-тай тохиролцон нэмж үнэт цаас гаргах бүрт “Андеррайтерийн үйлчилгээ үзүүлэх гэрээ”-ний 2-р хавсралтад тусгагдах гэрээний нөхцөлүүдийг Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанаар тухай бүрт хэлэлцүүлж, батлуулж байхыг Гүйцэтгэх захирал /Д.Энхбаатар/-т даалгасугай.
4. Гүйцэтгэх захирал /Д.Энхбаатар/ олдохгүй бол энэ тогтоолын 1,2,3-т заасан ажлыг хариуцан ажиллаж гэрээг байгуулж, гэрээнд гарын үсэг зурахыг ТУЗ-ын гишүүн /Д.Очирням/-д даалгасугай.
Зөвшөөрсөн: 100
Татгалзсан: 0
Түтгэлзсэн: 0
1. Тус хувьцаат компанийн зарласан хувьцаанаас тэргүүн ээлжинд нэг ширхэг нь 100 /нэг зуу/ төгрөгийн нэрлэсэн үнэтэй 200’000’000 /хоёр зуун сая/ ширхэг, нийт 20’000’000’000 /хорин тэрбум/ төгрөгийн энгийн хувьцааг 4 жилийн хугацаанд Монголын хөрөнгийн бирж дээр эргэлтэд гаргахыг зөвшөөрсүгэй.
2. Компани нэмж энгийн хувьцаа гаргахтай холбогдуулан татан төвлөрүүлсэн хөрөнгийг хэрхэн хөрөнгө оруулах талаар болон компанийн 2016-2017 онд хэрэгжүүлэх “Бизнес төлөвлөгөө” болон компанийн бүтцийг Төлөөлөн удирдах зөвлөлийн дараагийн хурлаар оруулж хэлэлцүүлэн батлуулахыг гишүүн /Д.Очирням/-д даалгасугай.
Зөвшөөрсөн: 100
Татгалзсан: 0
Түтгэлзсэн: 0
1. Тус хувьцаат компанийн “Эс Жи Капитал ҮЦК” ХХК-тай байгуулах “Андеррайтерын үйлчилгээ үзүүлэх гэрээ”-ний 2-р хавсралтад тусгагдах их хэмжээний болон сонирхолын зөрчилтэй гэрээний нөхцөл, гэрээний нөхцөл, урьдчилгаа төлбөрийн хувь 0/тэг/, андеррайтерын үйлчилгээний шимтгэл үнэт цаасыг гаргаж татан төвлөрүүлсэн хөрөнгийн үнийн дүнгийн 5,2/тав аравны хоёр/ хувь, үнэт цаасыг амжилттай гаргасанд тооцох хувь 15 хувь буюу 3-н тэрбум төгрөг, үнэт цаасыг амжилттай гаргаж чадсан гүйцэтгэлийн хувь нь үнэт цаасыг бирж дээр гаргаж татан төвлөрүүлсэн хөрөнгийн үнийн дүнгийн 0/тэг/ хувь зэрэг сонирхолын зөрчилтэй гэрээний нөхцөлүүдийг зөвшөөрч, энэ тогтоолын 1-р хавсралтын дагуу гэрээ байгуулахыг Гүйцэтгэх захирал /Д.Энхбаатар/-д зөвшөөрсүгэй.
2. Гүйцэтгэх захирал /Д.Энхбаатар/ олдохгүй, гэрээнд гарын үсэг зурах боломжгүй бол энэ тогтоолын 1-р хавсралтын дагуу Гүйцэтгэх захирлыг төлөөлж гэрээг байгуулж, гарын үсэг зурахыг ТУЗ-ын гишүүн /Д.Очирням/-д даалгасугай.
3. Энэ тогтоолыг хэрэгжүүлэхийг Гүйцэтгэх захирал /Д.Энхбаатар/-д даалгасугай.
Зөвшөөрсөн: 100
Татгалзсан: 0
Түтгэлзсэн: 0
1. Тус хувьцаат компани үнэт цаас нэмж гаргахтай холбогдуулан“Үнэт цаасны зах зээлийн тухай” хууль, Санхүүгийн зохицуулах хорооны “Үнэт цаасны бүртгэлийн журам” -д заасан хууль зүйн дүгнэлт, баталгаажуулсан санхүүгийн тайлан, дүгнэлт, хөндлөнгийн шинжээч, мэргэжилтний үнэлэлт, дүгнэлт гаргуулах асуудлуудыг судлаж, эхлүүлэхийг Гүйцэтгэх захирал /Д.Энхбаатар/-д даалгасугай.
2. Хууль зүйн дүгнэлт, баталгаажуулсан санхүүгийн тайлан, дүгнэлт, хөндлөнгийн шинжээч, мэргэжилтний үнэлэлт, дүгнэлт гаргуулах асуудлуудыг судлаж, холбогдох гэрээг Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд оруулж шийдвэрлүүлэхийг Гүйцэтгэх захирал /Д.Энхбаатар/-д даалгасугай.
3. Гүйцэтгэх захирал /Д.Энхбаатар/ олдохгүй бол энэ тогтоолын 1,2-т заасан ажлыг хариуцан ажиллахыг ТУЗ-ын гишүүн /Д.Очирням/-д даалгасугай.
Зөвшөөрсөн: 100
Татгалзсан: 0
Түтгэлзсэн: 0
1. Тус хувьцаат компанид хөрөнгө оруулах сонирхол бүхий хөрөнгө оруулагчид, барилгын компаниуд болон төр засгийн байгууллагуудтай хамтран ажиллаж, санамж бичиг байгуулж, гарын үсэг зурахыг Гүйцэтгэх захирал /Д.Энхбаатар/-д даалгасугай.
2. Гүйцэтгэх захирал /Д.Энхбаатар/ олдохгүй бол энэ тогтоолын 1-т заасан ажлыг хариуцан ажиллахыг ТУЗ-ын гишүүн /Д.Очирням/-д даалгасугай.
Зөвшөөрсөн: 100
Татгалзсан: 0
Түтгэлзсэн: 0
Тус хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэд Аудит, Цалин, урамшууллын, Нэр дэвшүүлэх хороодыг тус тус байгуулсугай.
3. Аудитын хорооны даргаар Ц.Банзрагч, гишүүнээр Б.Даринчулуун, Б.Батхүү нарыг, Цалин, урамшууллын хорооны даргаар Ө.Одонсүрэн, гишүүнээр Б.Даринчулуун, Б.Батхүү, Нэр дэвшүүлэх хорооны даргаар Б.Даринчулуун, гишүүнээр Ц.Банзрагч, Б.Батхүү тус тус сонгосугай.
Зөвшөөрсөн: 100
Татгалзсан: 0
Түтгэлзсэн: 0
|