• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54715.31

( 173.82 0.32% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54715.31 173.82
MSE A Индекс 20907 17.93
MSE B Индекс 14276.73 19.6

Мэдээ мэдээлэл

2026 ОНЫ 1-Р САРЫН 6-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-06 16:32:44

Энэ өдөр нийт 7,643,623,705 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

“ОЛЛОО” ХК НЬ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ ЗАРЛАЛАА

2026-01-06 14:49:18

Хурал 2026 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 16:00 цагт, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Люкс центр, 3 давхарт, 305 тоотод зохион байшуулагдана.

2026 ОНЫ 1-Р САРЫН 5-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-05 15:02:09

Энэ өдөр нийт 13,081,048,235 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 05-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-05 17:00:28

2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр энгийн арилжаагаар 46 хувьцаат компанийн 203,720,175 төгрөгийн үнийн дүн бүхий 518,888 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 21 компанийн хувьцааны ханш өсч, 19 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс  Люкс занаду групп ХК (BAZ +14.96%), Худалдаа Хөгжлийн банк ХК (TDB +5.90%), Тэнгэр Даатгал ХК (TGI +5.48%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Монгол шилтгээн ХК (MSH -14.98%), Хөвсгөл алтан дуулга ХК (ADU -12.82%), Айтүүлс ХК (ITLS -8.10%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын  2 сангийн нийт 11,769 ширхэг нэгж эрх 10,457,336 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 3,027 ширхэг үнэт цаас 185,133,620 төгрөгөөр,

  • Багцын арилжаагаар 2,475,000 ширхэг үнэт цаас 495,000,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна. 

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 10 багц 64,000 тонн эрчим хүчний нүүрс 3,308,800 ам.доллар буюу 11,729,960,704 төгрөгөөр,

  • "Андын Илч" ХХК-ийн 8 багц 51,200 тонн чийг багатай хүрэн нүүрс 7,168,000 юань буюу 3,595,038,720 төгрөгөөр,

  • "Эрдэнэс критикал минералс“ ТӨҮГ-ийн 10 багц 33,000 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 2,260,500 ам.доллар буюу 8,013,653,340 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 5 багц 32,000 тонн 1/3 коксжих нүүрс 3,027,200 ам.доллар буюу 10,731,666,176 төгрөгөөр тус тус арилжаалагдсан байна. 

Энэ өдөр нийт 34,964,630,071 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.45% хувиар өсч, 51651.64 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,234,427,811,643 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ