• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49457.36

( -14.39 -0.03% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49457.36 -14.39
MSE A Индекс 19406 89.08
MSE B Индекс 14922.81 -222.75

Мэдээ мэдээлэл

“ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИТ КОМПАНИЙН ШИНЭЧЛЭЛ БА ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ” СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-11-29 17:06:21

Нэгдсэн арга хэмжээнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн яам, Зам, тээврийн яам, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эрчим хүчний яам, Санхүүгийн зохицуулах хороо, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар зэрэг төрийн захиргааны байгууллагууд манлайлан оролцож, Аймаг, нийслэлийн өмчийн 20 гаруй газар, Төрийн өмчит 16 үйлдвэрийн газар, Төрийн өмчийн оролцоотой 7 компани, төрийн өмчит 37 компани, хувийн хэвшлийн 10 байгууллагын удирдлага, төлөөллийг хамруулсан өргөн хэмжээтэй үйл ажиллагаа болж өндөрлөлөө. 

11-Р САРЫН 29-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-29 16:23:42

Энэ өдөр нийт 935,985,694 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ТЭНГЭР ДААТГАЛ" ХХК-ИЙН ОЛОН НИЙТЭД САНАЛ БОЛГОН ГАРГАЖ БУЙ ҮНЭТ ЦААСНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ ЦАГТ ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО

2024-11-29 15:55:48

Арилжааны захиалга хүлээн авах цаг нь ажлын өдрүүдэд 16:00 цагаар хаагдаж байсныг 17:00 цаг хүртэл сунгах андеррайтерын хүсэлтийг зөвшөөрч, 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 16:00 цагт анхдагч зах зээлийн арилжааг хаах өөрчлөлт орууллаа. 

Мэдээ мэдээлэл

11 САРД ӨДӨРТ ДУНДЖААР 2.04 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ГҮЙЛГЭЭ

2015-12-02 08:22:11
2015 оны 11 сар 
 
Энэ сард нийт 20 удаагийн арилжаагаар 69 компанийн 1,171,034 ширхэг хувьцааг 327,5 сая төгрөгөөр, Засгийн газрын үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаагаар 400,679.00 ширхэг үнэт цаасыг 40,067,900,000.00 төгрөгөөр, хоёрдогч зах зээлийн арилжаагаар 4,230 ширхэг үнэт цаасыг 412,592,030.00  төгрөгөөр арилжиж, нийт 40.8 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна.
 
Засгийн газрын жижиглэнгийн үнэт цаасны арилжаа:
ЗГҮЦ-ны анхдагч зах зээлийн 4 удаагийн арилжаагаар 400,679 ширхэг үнэт цаасыг 40,067,900,000.00 төгрөгөөр арилжлаа.
 

ЗГҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНД ИДЭВХТЭЙ ОРОЛЦСОН КОМПАНИУД

 №    Үнэт цаасны нэр  Үнийн дүн /төгрөгөөр/
1 NOVL "Новел инвестмент ҮЦК" ХХК 12,516,467,899
2 TNGR "Тэнгэр капитал ҮЦК" ХХК 9,239,975,627
3 BDSC "БиДиСек ҮЦК" ХК 7,666,400,293
4 MSEC "Монсек ҮЦК" ХК 5,637,748,010
5 MIBG "Эм Ай Би Жи ҮЦК" ХХК 1,311,583,341
 
ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн 4 удаагийн арилжаагаар 4,230 ширхэг үнэт цаасыг 825,184,060.00 төгрөгөөр арилжлаа. 

ЗГҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН  АРИЛЖААНД ИДЭВХТЭЙ ОРОЛЦСОН КОМПАНИУД 

 №    ҮЦК-ийн нэр  Үнийн дүн /төгрөгөөр/
1 BDSC "Новел инвестмент ҮЦК" ХХК 570,862,740
2  BZIN "Дэү секьюритис монгол ҮЦК" ХХК 240,627,560
3 GLMT   "Голомт секюритиз ҮЦК" ХХК 203,175,000
4 TNGR "Тэнгэр капитал ҮЦК" ХХК 5,910,700 

Хувьцааны арилжаа:
Нийт 69 компанийн 1,171,034.00 ширхэг хувьцааг 327,509,648.00 төгрөгөөр арилжсан.
 

ИДЭВХТЭЙ АРИЛЖИГДСАН ХУВЬЦАА

 
 №    ҮЦК-ийн нэр  Үнийн дүн /төгрөгөөр/
1 HRM "Гермес центр" ХК  76,988,237
2 SUU "Сүү" ХК  45,980,800
3 UID "Улсын их дэлгүүр" ХК  25,316,181
4 TCK "Талх чихэр" ХК  21,881,370
5 NEH "Дархан нэхий" ХК  21,665,800
 

ИДЭВХТЭЙ ХУВЬЦААНЫ АРИЛЖАА ЯВУУЛСАН ҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИУД   

   Үнэт цаасны нэр  Үнийн дүн /төгрөгөөр/
1 BDSC "БиДиСек ҮЦК" ХК 417,976,940
2 STIN "Стандарт инвестмент ҮЦК" ХХК 52,628,679
3 TDB "Ти Ди Би Капитал ҮЦК" ХК 31,679,762
4 ARD "Ард капитал ҮЦК' ХК 27,945,738
5 DRBR "Дархан брокер ҮЦК" ХХК 20,862,710
 
Үнэт цаасны ханш:
Нийт 69 үнэт цаас арилжигдсанаас өмнөх сарын сүүлийн өдрийн хаалтын ханштай харьцуулахад 24 үнэт цаасны ханш өсч, 33 үнэт цаасны ханш буурч, 12 үнэт цаасны ханш тогтвортой байлаа.
   
MSE ALL индекс:
 
MSE ALL индекс 887.99 нэгж байгаа нь өмнөх сарын эцсээс 48.0 нэгжээр буюу 5.15 хувиар буурсан байна. MSE ALL индексийн энэ сарын хамгийн дээд үзүүлэлт нь 931.89 нэгж, доод үзүүлэлт нь 887.99 нэгж, дундаж үзүүлэлт 912.10 нэгж байлаа.
 
Зах зээлийн үнэлгээ:
 
Зах зээлийн хамгийн өндөр үнэлгээтэй компанид АПУ, Таван толгой, Говь, Бэрх уул, Шивээ овоо, Багануур, Шарын гол, УБ-БҮК, Монгол секьюритис, Сүү, БиДиСек, Монголын цахилгаан холбоо зэрэг хувьцаат компаниуд орж байгаа бөгөөд Монголын хөрөнгийн биржийн зах зээлийн үнэлгээ 1 их наяд 255.0 тэрбум төгрөг болж өмнөх сараас 19.1 хувиар буурсан байна.

Маркетинг Олон нийттэй харилцах алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ