• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49352.3

( 193.9 0.39% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49352.3 193.9
MSE A Индекс 17888.23 71.75
MSE B Индекс 14757.33 42.1

Мэдээ мэдээлэл

07-Р САРЫН 04-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-07-04 16:11:53

Энэ өдөр нийт 69,401,351,986 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2025 ОНЫ 07 ДУГААР САРЫН 09-НИЙ ӨДӨР ЯВАГДАНА

2025-07-04 10:35:42

Нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 50,000 ширхэг, 5.0 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий купонтой ЗГДҮЦ-ыг тус тус олон нийтэд санал болгож, нийт 5.0 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлнэ. 

07-Р САРЫН 03-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-07-03 16:16:33

Энэ өдөр нийт 42,338,803,279 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

Мэдээ мэдээлэл

07-Р САРЫН 04-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-07-04 16:11:53

2025 оны 07 дугаар сарын 04-ний өдөр энгийн арилжаагаар 33 хувьцаат компанийн 405,065,197 төгрөгийн үнийн дүн бүхий 922,831 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 12 компанийн хувьцааны ханш өсч, 15 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Жидакс ХК (SOH +13.12%), Инвескор ББСБ ХК (INV +3.81%), Улсын их дэлгүүр ХК (UID +2.72%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Өндөрхаан ХК (ONH -14.97%), Эрдэнэс сольюшинс ХК (AMT -5.47%), Монос хүнс ХК (MFC -3.58%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 3,335 ширхэг нэгж эрх 1,232,845 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 640 ширхэг үнэт цаас 63,967,400 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 150 ширхэг үнэт цаас 15,000,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 15 ширхэг үнэт цаас 1,500 доллар (5,372,655₮)-оор 

  • Багцын арилжаанд нийт 332,448 ширхэг үнэт цаас 999,996,512 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 10 багц 64,000 тонн эрчим хүчний нүүрс (Битумт үл барьцалдах нүүрс) 2,124,800 ам.доллар буюу 7,610,544,896 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Критикал Минералс" ТӨҮГ (“Монголросцветмет” ТӨҮГ)-ын 2 багц 6,600 тонн fe-52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 425,700 ам.доллар буюу 1,524,759,489 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 40 багц 256,000 тонн эрчим хүчний нүүрс (Битумт үл барьцалдах нүүрс) 8,422,400 ам.доллар буюу 30,167,099,648 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 16 багц 102,400 тонн дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс 7,987,200 ам.доллар буюу 28,608,313,344 төгрөгөөр тус тус арилжигдсан. 

Энэ өдөр нийт 69,401,351,986 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

ТOП-20 индекс  0.39% хувиар өсч, 49,352.3 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,139,744,166,095 төгрөг боллоо. 

Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ