Индекс | Нэгж | Өөрчлөлт |
---|---|---|
Top 20 Индекс | 48606.22 | 87.2 |
MSE A Индекс | 17634.5 | 11.33 |
MSE B Индекс | 14427.73 | 71.08 |
Энэ өдөр нийт 10,939,857,112 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
"Монголын хөрөнгийн бирж" ХК иргэдийн цаг хугацаа, орон зайнаас үл хамааран сурч хөгжих боломжийг хангахаар тус сургалтыг цахим хэлбэрт шилжүүлж буй бөгөөд техникийн шаардлага бүрэн хангагдмагц олон нийтэд мэдээлэх болно.
Засгийн газрын хямдруулалттай, купонтой дотоод үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 10:00 цагт зохион байгуулах ба хөрөнгө оруулагч та бүхэн анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаанд өөрийн харилцдаг үнэт цаасны компаниар дамжуулан оролцоно уу.
“Ханш инвест” ХХК-ийн үнэт цаасны зах зээлд брокер, дилерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг СЗХ-ны 2013 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 483 тоот тогтоолоор хүчингүй болгосон байна.
Үнэт цаасны арилжаа, үнэт цаасны компани, бүртгэлтэй хувьцаат компани болон зах зээлтэй холбоотой аливаа санал хүсэлт, өргөдөл гомдлыг утсаар, онлайнаар хүлээн авч байна.
СЗХ-ны 9 хүний бүрэлдхүүнтэй баг Япон Улсын Санхүүгийн үйлчилгээний агентлагаас зохион байгуулсан тусгайлсан сургалтад 2013 оны 11 дүгээр сарын 18-22-ны өдрүүдэд амжилттай хамрагдлаа.
СЗХ-ноос “Дархан Хүнс” ХК-д 100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 239 943 ширхэг энгийн хувьцааг нэмж гаргах, өмчлөх эрхийг баталгаажуулахыг зөвшөөрсөн байна.
“Архуст шунхлай” ХК-ийн оноосон нэрийг “Евроазиа капитал холдинг” ХК болгон өөрчиллөө
Монголын хөрөнгийн биржээс зохино байгуулдаг хөрөнгийн зах зээлийн анхан шатны мэдлэг олгох сургалт 12 дугаар сарын 2-нд эхэлнэ.
“Эм Жэй Ай Эйч” ХХК-ийн үнэт цаасны зах зээлд брокер, дилер, андеррайтерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг СЗХ-ны 376 тоот тогтоолоор хүчингүй болгосон байна.
“Прогресс партнерс” ХХК-ийн үнэт цаасны зах зээлд брокер, дилерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг СЗХ-ны 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 375 тоот тогтоолоор хүчингүй болгожээ.