• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52121.64

( -11.06 -0.02% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52121.64 -11.06
MSE A Индекс 19778.6 -35.16
MSE B Индекс 14663.84 -68.78

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 12-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-12 15:29:37

Энэ өдөр нийт 16,132,387,445 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

12-Р САРЫН 11-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-11 16:20:17

Энэ өдөр нийт 45,658,530,858 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ШААРДАХ ЭРХ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ ТАЙЛБАР

2025-12-11 11:53:16

Шаардах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг гаргахдаа уг шаардах эрх үүссэн өдрийг “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн Үнэт цаасны төлбөр тооцоог Т+2 горимоор гүйцэтгэх журамтай нийцүүлэн гаргана.

Мэдээ мэдээлэл

“ДАРХАН ХҮНС” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

2013-12-02 11:27:48

Санхүүгийн Зохицуулах Хорооны 2013 оны 11-р сарын 06-ны өдрийн 414 тоот тогтоолоор “Дархан Хүнс” ХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Батнасан, Д.Бат-Эрдэнэ, Б.Одонцэцэг, С.Оюунчимэг, Б.Бат- Өлзий нараас тус компанид олгосон нийт 615,213,981 /зургаан зуун арван таван сая хоёр зуун арван гурван мянга есөн зуун наян нэг/ төгрөгийн зээлийн өрөнд тус бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 239 943 ширхэг энгийн хувьцааг нэмж гаргах, өмчлөх эрхийг баталгаажуулахыг зөвшөөрсөн байна.

Компани нь хаалттай хүрээнд үнэт цаас нэмж гаргасантай холбогдуулан хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд оролцоогүй болон хурлаас гаргасан шийдвэртэй санал нийлэхгүй байгаа хувьцаа эзэмшигчдэд Компанийн тухай хуулийн 54 дүгээр зүйлд заасны дагуу компанид хувьцаагаа эргүүлэн худалдаж авахыг шаардах эрх үүссэн болохыг энэхүү мэдэгдлээр мэдэгдэж байна.

 Энд дарж  компанийн хувьцаа эзэмшигчдэд гаргасан мэдэгдлийг харна уу. 

 

 

Мэдээллийн алба

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ