Индекс | Нэгж | Өөрчлөлт |
---|---|---|
Top 20 Индекс | 48829.22 | -272.01 |
MSE A Индекс | 18878.2 | -93.75 |
MSE B Индекс | 14464.47 | -129.64 |
Энэ өдөр нийт 10,701,380,263 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.
Хөрөнгө оруулагчдаас 52 долоо хоногийн хугацаатай хямдруулалттай бондод 9.2 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 10 ширхэг захиалга, 5 жилийн хугацаатай купонтой бондод 8.0 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 8 ширхэг захиалгын саналыг тус тус ирүүллээ.
10 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий өрийн хэрэгслийн хоёрдугаар транчийн хоёрдогч зах зээлийн арилжааг SHNK-BD-17/09/26-C0090-17 үсгэн кодтойгоор эхлүүлэхээр боллоо.
ЗГҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаагаар 28 долоо хоног буюу 6 сарын хугацаатай жилийн 14.930% хүүтэй, 31,386 ширхэг буюу 3.1 тэрбум төгрөгийн, 156 долоо хоног буюу 3 жилийн хугацаатай жилийн 15.75% хүүтэй 9,000 ширхэг буюу 900.0 сая төгрөгийн ЗГҮЦ худалдан авах захиалга ирснээс Сангийн яамны зүгээс захиалгыг 100% үнэт цаасны нийлүүлэлтийг хийлээ.
2016 оны 02 сарын 29-өөс 03 сарын 04 өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 52,816,042.00 төгрөгийн арилжаа хийлээ.
2016 оны 3 дугаар сарын 04-ны өдрийн үнэт цаасны арилжаагаар “II” ангилалд бүртгэлтэй 18 хувьцаат компанийн нийт 3,852 ширхэг хувьцаа арилжигдсан байна.
Санхүүгийн зохицуулах хорооны 2016 оны 1 дугаар сарын 29-ний 20 дугаар тогтоол, Монголын хөрөнгийн биржийн “Үнэт цаасны бүртгэлийн журам”-ыг тус тус үндэслэн 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдөр “Ай Түүлс” ХК-ийн нэг бүр нь 1,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 4,324,263 ширхэг хувьцааг Монголын хөрөнгийн биржийн хувьцааны бүртгэлийн II-р ангилалд бүртгэн авлаа.
“Газар сүлжмэл” ХК-нийн 2016 оны 2 сарын 29-ний өдрийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн хурлаар нэгж хувьцаандаа 10,201.91 /Арван мянга хоёр зуун нэг төгрөг ерэн нэгэн мөнгө/-ний, нийт 666,817,241.42 төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэжээ.
Тус компанийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит XXI хурал болох гэж байгаа тул Эрхэм Хувьцаа эзэмшигч та бүхэн 2016 оны 3-р сарын 6-наас 11-ний өдрүүдэд өөрсдийн харьяа үнэт цаасны компани дээрээ очиж, хурлын материалтай танилцана уу.
2016 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн үнэт цаасны арилжаагаар “II” ангилалд бүртгэлтэй 18 хувьцаат компанийн нийт 3,630 ширхэг хувьцаа арилжигдсан байна.