Индекс | Нэгж | Өөрчлөлт |
---|---|---|
Top 20 Индекс | 48829.22 | -272.01 |
MSE A Индекс | 18878.2 | -93.75 |
MSE B Индекс | 14464.47 | -129.64 |
Энэ өдөр нийт 10,701,380,263 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.
Хөрөнгө оруулагчдаас 52 долоо хоногийн хугацаатай хямдруулалттай бондод 9.2 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 10 ширхэг захиалга, 5 жилийн хугацаатай купонтой бондод 8.0 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 8 ширхэг захиалгын саналыг тус тус ирүүллээ.
10 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий өрийн хэрэгслийн хоёрдугаар транчийн хоёрдогч зах зээлийн арилжааг SHNK-BD-17/09/26-C0090-17 үсгэн кодтойгоор эхлүүлэхээр боллоо.
2016 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн үнэт цаасны арилжаагаар “II” болон “III” ангилалд бүртгэлтэй 33 хувьцаат компанийн нийт 10,637 ширхэг хувьцаа арилжигдсан байна.
2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн үнэт цаасны арилжаагаар “I” “II” болон “III” ангилалд бүртгэлтэй 26 хувьцаат компанийн нийт 16,211 ширхэг хувьцаа арилжигдаж нийт 53,228,334.80 төгрөгийн гүйлгээ хийгдлээ.
12 долоо хоног буюу 3 сарын хугацаатай, жилийн 14.50%-ийн хүүтэй ЗГ-ын богино хугацаат жижиглэнгийн үнэт цаас болон 3 жилийн хугацаатай, жилийн 15.750%-ийн хүүтэй, ЗГ-ийн урт хугацаат үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг МХБ-ийн гишүүн үнэт цаасны компаниудаар дамжуулан авч байгаа бөгөөд 3 дугаар сарын 21-ний өдөр арилжаа явагдана.
2016 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн үнэт цаасны арилжаагаар 14,366 ширхэг үнэт цаас арилжигдсан байна.
2016 оны 03 сарын 07-оос 03 сарын 11 өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 4,094,126,400.00 төгрөгийн арилжаа хийлээ.
2016 оны 3 дугаар сарын 14-ны өдрийн үнэт цаасны арилжаагаар 7,823 ширхэг үнэт цаас арилжигдсан байна.
ЗГҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаагаар 39 долоо хоног буюу 9 сарын хугацаатай жилийн 14.915% хүүтэй, 969 ширхэг буюу 96.9 сая төгрөгийн ЗГҮЦ худалдан авах захиалга ирснээс Сангийн яамны зүгээс 100% үнэт цаасны нийлүүлэлтийг хийлээ.
Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн бирж, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА) хамтран Хувьцааг олон нийтэд санал болгох (IPO) хэрхэн хийх талаар семинар зохион байгуулна.