• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49999.78

( 196.89 0.4% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49999.78 196.89
MSE A Индекс 18251.25 42.61
MSE B Индекс 14679.39 -64.86

Мэдээ мэдээлэл

05-Р САРЫН 12-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-05-12 16:45:06

Энэ өдөр нийт 2,817,990,628 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2025 ОНЫ 05 ДУГААР САРЫН 14-НИЙ ӨДӨР ЯВАГДАНА

2025-05-12 09:37:58

Засгийн газрын хямдруулалттай, купонтой дотоод үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 10:00 цагт www.bond.mse.mn системээр дамжуулан зохион байгуулах ба хөрөнгө оруулагч та бүхэн анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаанд өөрийн харилцдаг үнэт цаасны компаниар дамжуулан оролцоно уу. 

05-Р САРЫН 09-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-05-09 15:48:54

Энэ өдөр нийт 5,796,753,559 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

Мэдээ мэдээлэл

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛИЙН ЖУРАМДАА НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЖЭЭ

2015-05-20 16:33:29
Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаанаар 2014 оны 06 дугаар тогтоолоор батлагдсан Үнэт цаасны бүртгэлийн журамд өөрчлөлт оруулжээ.
Өрийн удирдлагын тухай хууль батлагдсанаар Санхүүгийн зохицуулах хороо Засгийн газрын өрийн хэрэгслийг бүртгэх эрх зүйн зохицуулалтад өөрчлөлт орж Засгийн газрын өрийн хэрэгсэл гаргахыг батлах эрх УИХ-д, аймаг нийслэлийн Засаг даргын өрийн хэрэгсэл гаргахыг батлах эрх аймаг, нийслэлийн ИТХ-д тус тус шилжсэн юм. Иймд Засгийн газар, аймаг, нийслэлийн Засаг даргын гаргасан өрийн хэрэгсэл бүртгэхтэй холбоотой харилцааг зохицуулдаг Үнэт цаасны бүртгэлийн журмын холбогдох хэсгийг хүчингүй болгосон байна.
Мөн Үнэт цаасны бүртгэлээс хасагдаж буй хувьцаат компани жижиг хувьцаа эзэмшигчдийн эзэмшиж буй хувьцааг эргүүлэн худалдаж авахад шаардагдах мөнгөн хөрөнгийг “ҮЦТТТХТ” ХХК-ийн дансанд Хорооны шийдвэр гарахаас өмнө байршуулсан байх зэрэг зохицуулалтыг уг журамд оруулж өгсөн байна. Учир нь хувьцааг бүртгэлээс хасахад жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх тодорхой хэмжээгээр зөрчигддөг бөгөөд Компанийн тухай хуульд зааснаар хувьцаагаа эргүүлэн худалдаж авахыг шаардах эрхтэй боловч уг эрхийн хэрэгжилт бодит амьдрал дээр дутмаг байгааг энэхүү өөрчлөлтөөр нарийвчлан зохицуулсан байна. Ингэснээр жижиг хувьцаа эзэмшигчдийн өмнө компанийн хүлээх үүргийн хэрэгжилт хангагдахаас гадна ногдол хувийн төлбөрийг байршуулсны дараа үнэт цаасыг бүртгэлээс хасдаг болох юм.
 
Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо
 
Маркетинг, олон нийттэй харилцах алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ