• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49004.63

( 364.39 0.75% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49004.63 364.39
MSE A Индекс 18179.57 210.61
MSE B Индекс 14372.04 -18.01

Мэдээ мэдээлэл

08-Р САРЫН 15-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-08-15 18:39:47

Энэ өдөр нийт 13,151,542,702 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2025 ОНЫ 08 ДУГААР САРЫН 20-НЫ ӨДӨР ЯВАГДАНА

2025-08-15 15:35:02

ЗГДҮЦ-ыг олон нийтэд санал болгож, нийт 8.0 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлнэ.

08-Р САРЫН 14-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-08-14 16:34:57

Энэ өдөр нийт 50,096,414,035.2 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

08-Р САРЫН 15-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-08-15 18:39:47

2025 оны 08 дугаар сарын 15-ны өдөр энгийн арилжаагаар 38 хувьцаат компанийн 497,470,478 төгрөгийн үнийн дүн бүхий 1,615,306 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 15 компанийн хувьцааны ханш өсч, 19 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Говь ХК (GOV +10.05%), Махимпекс ХК (MMX +5.56%), Монгол шуудан ХК (MNP +5.18%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Крипто Үндэстэн ХК (CNF -14.98%), Гранд системс ХК (LOT -13.33%), Эрдэнэс сольюшинс ХК (AMT -7.27%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 8,685 ширхэг нэгж эрх 4,469,547 төгрөгөөр

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт 20 ширхэг үнэт цаас 20,000,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт 30 ширхэг үнэт цаас 3,000 ам.доллараар /10,780,320 төгрөгөөр/,

  • Хөрөнгөөр баталгаажсан 59 ширхэг үнэт цаас 2,999,880 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 11,264,000 юань буюу 5,641,799,680 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан коксжих чанаргүй нүүрс 990,720 ам.доллар буюу 3,560,092,877 төгрөгөөр,

  • "Энержи Ресурс" ХХК-ийн багц 19,200 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 6,816,000 юань буюу 3,413,929,920 төгрөгөөр

Энэ өдөр нийт 13,151,542,702 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

ТOП-20 индекс +0.75% хувиар өсч, 49004.63 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,366,717,765,095 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ