2026 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр энгийн арилжаагаар 52 хувьцаат компанийн 393,879,087 төгрөгийн үнийн дүн бүхий 787,441 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 15 компанийн хувьцааны ханш өсч, 30 компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Ногоон хөгжил үндэсний нэгдэл ХК (JLT +14.99%), Тандэм инвэст ББСБ ХК (TAND +6.38%), Крипто Үндэстэн ХК (CNF +5.41%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Дархан хүнс ХК (DHU -14.98%), Хар тарвагатай ХК (TVT -14.29%), Тээвэр дархан ХК (TEE -12.12%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:
-
Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 13,715 ширхэг нэгж эрх 1,381,955 төгрөгөөр,
-
Хөрөнгөөр баталгаажсан 400 ширхэг үнэт цаас 40,000,000 төгрөгөөр,
-
Багцын арилжаагаар 443816 ширхэг үнэт цаас 1,242,684,800 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:
-
"Эрдэнэс Критикал Минералс" (“Монголросцветмет”) ТӨҮГ-ийн 2 багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 458,700 ам.доллар буюу 1,634,834,322 төгрөгөөр,
-
"Эрдэнэс Критикал Минералс" (“Монголросцветмет”) ТӨҮГ-ийн 2 багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 448,800 ам.доллар буюу 1,599,406,512 төгрөгөөр,
-
"Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй, хагас хатуу коксжих нүүрс 6,816,000 юань буюу 3,491,973,120 төгрөгөөр,
-
"Андын илч" ХХК-ийн 8 багц 51,200 тонн чийг багатай хүрэн нүүрс 7,168,000 юань буюу 3,672,309,760 төгрөгөөр,
-
"Андын илч" ХХК-ийн 2 багц 12,800 тонн чийг багатай хүрэн нүүрс 1,792,000 юань буюу 918,077,440 төгрөгөөр,
-
"Андын илч" ХХК-ийн 2 багц 12,800 тонн чийг багатай хүрэн нүүрс 1,792,000 юань буюу 918,077,440 төгрөгөөр тус тус арилжаалагдсан байна.
Энэ өдөр нийт 12,313,217,924 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 0.13% хувиар өсч, 54,938.56 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 14,205,937,713,323 төгрөг боллоо.
-
Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
-
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ



