2026 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр энгийн арилжаагаар 51 хувьцаат компанийн 543,143,276 төгрөгийн үнийн дүн бүхий 1,253,361 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 19 компанийн хувьцааны ханш өсч, 25 компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Дархан зочид буудал ХК (DZG +15.00%), Дэвшил мандал ХК (DMA +14.99%), Шивээ овоо ХК (SHV +12.99%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Э-Транс ложистикс XК (ETR -15.00%), Хүннү менежмент ХК (HBZ -15.00%), Тэнгэрлиг медиа групп ХК (TNGR -8.45%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:
-
Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 38,153 ширхэг нэгж эрх 6,098,917 төгрөгөөр,
-
Хөрөнгөөр баталгаажсан 255 ширхэг үнэт цаас 25,451,550 төгрөгөөр,
-
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 551 ширхэг үнэт цаас 54,470,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:
-
"Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй, хагас хатуу коксжих нүүрс 6,912,000 юань буюу 3,535,349,760 төгрөгөөр, тус тус арилжаалагдсан байна.
Энэ өдөр нийт 4,164,513,500 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 0.18% хувиар өсч, 55,038.51 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 14,154,055,249,475 төгрөг боллоо.
-
Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
-
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ



