Монголын хөрөнгийн биржээс иргэдийн үнэт цаасны зах зээлийн мэдлэгийг дээшлүүлэх, хөрөнгө оруулалтын зөв шийдвэр гаргах чадварыг эзэмшүүлэх зорилгоор “Үнэт цаасны зах зээлийн анхан шатны мэдлэг олгох” шинэ оны анхны сургалтаа зарлаж байна. Сургалт Монголын Хөрөнгийн биржийн сургалтын танхимд 2026 оны 1-р сарын 28-аас 30-ны хооронд явагдах бөгөөд санхүүгийн болон үнэт цаасны зах зээлд ажиллаж байгаа мэргэжлийн байгууллагын удирдлагууд, мэргэжилтнүүд сургалтыг удирдаж явуулна.

Манай сургалтын давуу тал нь энэ зах зээлийн гол цэг дээр нь буюу хөрөнгийн бирж дээрээ мэргэжлийн багш нараар практик туршлага бүхий мэдээлэл олгодгоороо суралцагчдын сонирхлыг илүү татдаг. Дэлхий нийтийн жишгээр хүн бүр хөрөнгө оруулагч болж, аль ч улсын хөрөнгийн зах зээлд оролцож ашиг олох боломж нээгдсэн энэ үед манай сургалтын төгсөгчид системтэй мэдлэг олж авснаар дотоод, гадаадын аль ч биржийн арилжаанд оролцох чадвартай болж төгсдөг. Мөн бид төгсөгчдөдөө хөтөлбөрт хамрагдсаныг батлан сертификат олгох болно.
Төлбөр: 180,000 төгрөг
Төлбөрийг Голомт банкны MN09 0015 00 1105021404 тоот МХБ-ийн дансанд байршуулна.
Бүртгүүлэх холбоос https://mse.mn/mn/lessonregister
Лавлах утас: 11-313-747 /3112/
Цахим шуудан: info@mse.mn
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ



