Өнөөдөр /2025.12.24/ Засгийн газрын хямдруулалттай 52 долоо хоног, купонтой 3 жилийн хугацаатай, нийт 10 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий Засгийн газрын дотоодын үнэт цаасыг хөрөнгө оруулагчдад нээлттэй санал болгон, 9.5 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 100 мянган ширхэг үнэт цаасыг арилжааллаа.
Хөрөнгө оруулагчдаас 52 долоо хоногийн хугацаатай хямдруулалттай бондод 7.8 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 9 ширхэг захиалга, 3 жилийн хугацаатай купонтой бондод 6.5 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 5 ширхэг захиалгын саналыг тус тус ирүүлсэн.
Анхдагч зах зээлийн арилжаагаар хөрөнгө оруулагчдаас нийт 14.3 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий (1.4 дахин их) захиалга ирүүлсэн бөгөөд хямдруулалттай 52 долоо хоногийн хугацаатай бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 9.431 хувиар, купонтой 3 жилийн хугацаатай хугацаатай бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.863 хувиар тус тус тогтлоо.
Тус арилжааны үр дүнгийн дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ



