Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компаниуд нь МХБ-ийн "Үнэт цаас гаргагчаас олон нийтэд хүргэх мэдээллийн журам", Бүртгэлийн гэрээнд заасны дагуу III улирлын тайлангаа дараа улирлын 20-ны өдрийн дотор ирүүлэх үүрэгтэй.
Тогтоосон хугацаанд тайлангаа ирүүлээгүй компаниуд 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн дотор 2025 оны III улирлын санхүүгийн тайлангаа биржийн цахим хуудсанд байршуулна уу!
Дээрх журмын дагуу үүргийн хэрэгжилтээ хангаж ажиллахыг бүртгэлтэй хувьцаат компаниудад анхааруулж байна.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ