• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

51777.08

( -36.21 -0.07% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 51777.08 -36.21
MSE A Индекс 19646.61 17.54
MSE B Индекс 14775.69 -33.05

Мэдээ мэдээлэл

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК 2025 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 26-НЫ ӨДӨР АМАРНА

2025-11-25 17:32:10

2025 оны 11 дүгээр сарын 26-ны Лхагва гарагт Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр тохиож буйтай холбогдуулан тухайн өдөр үнэт цаасны болон уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа явагдахгүй болохыг мэдэгдье. 

11-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-25 17:17:00

Энэ өдөр нийт 15,132,718,793 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

2025 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 25-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2025-11-25 16:37:42

Хөрөнгө оруулагчдаас 26 долоо хоногийн хугацаатай хямдруулалттай бондод 7.70 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 11 ширхэг захиалга, 2 жилийн хугацаатай купонтой бондод 7.75 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 8 ширхэг захиалгын саналыг тус тус ирүүллээ.

Мэдээ мэдээлэл

09-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-09-22 16:04:47

2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр энгийн арилжаагаар 53 хувьцаат компанийн 321,107,714 төгрөгийн үнийн дүн бүхий 559,995 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 15 компанийн хувьцааны ханш өсч, 27 компанийн хувьцааны ханш буурсан бол 11 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Монгол шуудан ХК (MNP +14.16%), Мик холдинг ХК (MIK +13.62%), Сүү ХК (SUU +5.88%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Би ди сек ХК (BDS -12.21%), Булигаар ХК (MBG -8.40%), Мерекс ХК (MRX -6.25%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын  2 сангийн нийт 6,235 ширхэг нэгж эрх 3,117,349 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 400 ширхэг үнэт цаас 39,912,000 төгрөгөөр,

  • ЗГҮЦ хоёрдогч зах зээлийн арилжаагаар 7 ширхэг үнэт цаас 700,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 60,028 ширхэг үнэт цаас 6,002,800,000 төгрөгөөр

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 100 ширхэг үнэт цаас 10,000 ам.доллараар тус тус арилжигдсан байна. 

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 5 багц 32,000 тонн эрчим хүчний нүүрс /Битумт, үл барьцалдах нүүрс/ 1,331,200 ам.доллар  буюу 4,785,025,024 төгрөгөөр,

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 11,648,000 юань буюу 5,886,782,720 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 5 багц 32,000 тонн 1/3 коксжих нүүрс 2,121,600 ам.доллар буюу 7,626,133,632 төгрөгөөр тус тус арилжигдсан.

  • "Мөнх тэнүүн оргил" ХХК-ийн 20 багц 128,000 тонн баяжуулсан коксжих нүүрс 11,776,000 ам.доллар буюу 42,329,067,520 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 5 багц 32,000 тонн баяжуулсан сул коксжих нүүрс 2,956,800 ам.доллар буюу 10,628,276,736 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 77,658,867,895 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.25% хувиар өсч, 49,080.86 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,963,227,262,178 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ