• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49298.24

( -40.69 -0.08% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49298.24 -40.69
MSE A Индекс 19196.94 -149.67
MSE B Индекс 14402.74 152.56

Мэдээ мэдээлэл

10-Р САРЫН 02-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-10-02 17:23:00

Энэ өдөр нийт 8,186,139,432 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"БЭРС-4" ХБҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2025 ОНЫ 10 ДУГААР САРЫН 06-НЫ ӨДӨР ЭХЭЛНЭ

2025-10-02 17:17:30

“Бэрс Эй Би Эс про ТЗК” ХХК нь жилийн 19.5 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай ХБҮЦ-ыг олон нийтэд санал болгож нийт 29 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр төлөвлөсөн байна.

УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АРИЛЖААНЫ ЖУРМУУДЫГ ТАНИУЛАН СУРТАЛЧЛАХ СУРГАЛТ, МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-10-02 16:59:07

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийг төлөөлж Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дөлгөөн, Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа, бүртгэлийн газрын захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Ариунсанаа нар оролцсон юм.

Мэдээ мэдээлэл

09-Р САРЫН 02-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-09-02 15:39:07

2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр энгийн арилжаагаар 40 хувьцаат компанийн 361,150,887 төгрөгийн үнийн дүн бүхий 568,958 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 13 компанийн хувьцааны ханш өсч, 15 компанийн хувьцааны ханш буурсан бол 12 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Монгол Базальт ХК (MBW +3.80%), Инновэйшн инвестмент ХК (QPAY +2.66%), Ард Даатгал ХК (AIC +2.13%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Сэндли ББСБ ХК (SEND -9.87%), Женко тур бюро ХК (JTB -7.39%), Эм Жи Эл Акуа ХК (MGLA -5.00%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын  2 сангийн нийт 3,488 ширхэг нэгж эрх 1,141,336 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 334 ширхэг үнэт цаас 33,343,220 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 340 ширхэг үнэт цаас 33,850,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 10,688,000 юань буюу 5,384,293,760 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 5 багц 32,200 тонн эрчим хүчний нүүрс /битумт, үл барьцалдах нүүрс/ 1,478,400 ам.доллар буюу 5,312,246,016 төгрөгөөр,

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 6,336,000 юань буюу  3,191,886,720 төгрөгөөр тус тус  арилжигдсан.

Энэ өдөр нийт 14,317,911,939 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.09% хувиар өсч, 48,765.58 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,338,284,454,683 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ