• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49383.24

( 30.94 0.06% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49383.24 30.94
MSE A Индекс 17887.28 -0.95
MSE B Индекс 14655.14 -102.19

Мэдээ мэдээлэл

07-Р САРЫН 07-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-07-07 16:07:05

Энэ өдөр нийт 7,317,497,122 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ХААН БАНК” ХК-ИЙН "ЖЕНДЭР БОНД" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2025-07-07 12:06:15

Арилжааны системд нийт 30,000,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий 300,000 ширхэг өрийн хэрэгслийг худалдан авахаар нийт 50 хөрөнгө оруулагчийн 50 захиалга бүртгэгдсэн байна.

"ХААН БАНК" ХК-ИЙН "ЖЕНДЭР БОНД"-ЫН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ НЭЭХ ЦАН ЦОХИХ ЁСЛОЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-07-07 10:49:22

Ёслолын ажиллагаанд “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дөлгөөн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц, Үнэт цаасны газрын дарга Б.Дөлгөөн, “Өлзий энд Ко ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Өлзийбаяр болон албаны бусад хүмүүс оролцсон...

Мэдээ мэдээлэл

"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК БОЛОН ТӨРИЙН ӨМЧИЙН БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗРЫН УДИРДЛАГУУД АЛБАН УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

2025-05-29 11:50:09

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дөлгөөн, Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ, Хяналт, зохицуулалтын газрын захирал А.Мөнхбаясгалан болон албаны бусад төлөөлөл өнөөдөр (2025.05.29) Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт албан уулзалт хийлээ.

Тус уулзалтад Төрийн өмчийн удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга Ц.Баяр-Эрдэнэ, Төрийн өмчийн бүртгэл, ашиглалтын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Н.Ганболд, Удирдлага, төлөөллийн албаны дарга В.Дарханбаатар, Төрийн өмчийн удирдлага, зохицуулалтын хэлтсийн мэргэжилтэн А.Молор нар оролцсон.

Уулзалтаар төрийн өмчийн компаниудын засаглалыг сайжруулах, үйл ажиллагааг үр ашигтай, нээлттэй ил тод, олон нийтийн компани болгоход чиглэсэн төр засгийн бодлогыг хэрэгжүүлэхээр 2024 онд хамтран эхлүүлсэн арга хэмжээний хэтийн төлөвийн талаар санал солилцлоо.

Түүнчлэн “Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хууль”-ийн төсөл болон “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулга болох “Нийтийн өмчийн хууль”-ийн төслийн явц, төрийн өмчит компани, үйлдвэрийн газрын шинэчлэлтийн төлөвлөгөөтэй холбоотой шинэ дата мэдээллийг солилцож, төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах чиглэлээр гаргасан одоо хүчин төгөлдөр буй УИХ, Засгийн газрын тогтоолуудын хүрээнд эхний ээлжид нэр бүхий 19 компанийн дата мэдээллийг зохих түвшинд судлан, дараах чиглэлээр төлөвлөлт гарган ажиллахаар тогтов.

Үүнд:

  • Төрийн болон орон нутгийн өмчит компаниудын санхүү, үйл ажиллагаа, засаглал СЗХ, МХБ-ийн шалгуур шаардлагад нийцэж байгаа эсэх талаар дүн шинжилгээ хийж, компаниудыг эрэмбэлэх;

  • Шалгуур хангаж буй компаниудад үнэт цаас гаргах арга аргачлал, анхаарах зүйлсийн талаар сэдэвчилсэн сургалт зохион байгуулах;

  • Шалгуур хангаагүй хэдий ч хөрөнгө оруулагчдын сонирхлыг татахуйц компаниудад хэрхэн шалгуур хангах, хэрхэн үнэт цаас гаргах бэлтгэл хангах талаар сургалт, мэдээлэл өгөх;

Өнгөрөгч онд “Монголын хөрөнгийн бирж” ХК Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар хамтран дээрх чиглэлээр оролцогч талуудыг мэдээллээр хангах, санал солилцох уулзалт, сургалт зохион байгуулахаас гадна 100 гаруй компанийн 300 гаруй удирдлагуудыг хамруулсан “Төрийн болон орон нутгийн өмчит компанийн шинэчлэл ба хөрөнгийн зах зээл” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байсан юм.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ