• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54862.37

( 147.06 0.27% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54862.37 147.06
MSE A Индекс 21000.91 93.91
MSE B Индекс 14085.14 -191.59

Мэдээ мэдээлэл

2026 ОНЫ 1-Р САРЫН 8-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-08 15:41:04

Энэ өдөр нийт 12,653,501,348 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-01-08 09:46:40

2026 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр анхдагч зах зээлийн арилжаагаар 9.78 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 100 мянган ширхэг ЗГДҮЦ-ыг арилжсан ба тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ. 

2026 ОНЫ 1-Р САРЫН 7-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-07 15:44:23

Энэ өдөр нийт 17,851,368,699 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-27 15:23:10

2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр энгийн арилжаагаар 48 хувьцаат компанийн 815,453,359 төгрөгийн үнийн дүн бүхий 1,273,708 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 25 компанийн хувьцааны ханш өсч, 17 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Могойн гол ХК (BDL +15.00%), Хөсөг трейд ХК (HSG +15.00%), Силикат ХК (SIL +15.00%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Худалдаа Хөгжлийн банк (TDB -15.00%), Эрчим Баян Өлгий ХК (BOE -14.99%), Хар тарвагатай ХК (TVT -10.00%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын  2 сангийн нийт 104,517 ширхэг нэгж эрх 10,887,289 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 3,930 ширхэг үнэт цаас 145,921,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 5,000 ширхэг үнэт цаас 500,000,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,000 ширхэг үнэт цаас 100,000 ам.доллар (355,976,000₮) төгрөгөөр,

  • Багцын арилжаагаар нийт 1,385,649 ширхэг үнэт цаас 297,914,535 төгрөгөөр тус тус арилжигдсан байна. 

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 8,160,000 юань буюу 4,094,932,800 төгрөгөөр арилжаалагдсан байна. 

Энэ өдөр нийт 6,221,084,983 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 1.31% хувиар буурч, 51,098.53 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,213,207,287,387 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ