• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49044.94

( -426.95 -0.86% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49044.94 -426.95
MSE A Индекс 17961.14 -132.26
MSE B Индекс 14625.27 -152.25

Мэдээ мэдээлэл

05-Р САРЫН 07-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-05-07 15:23:25

Энэ өдөр нийт 6,100,351,356 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

ЗАСГИЙН ГАЗРЫН ДОТООД ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААНЫ МЭДЭГДЛИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

2025-05-07 11:53:30

Засгийн газрын дотоод үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаа 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр зохион байгуулагдана.

МУИС-ИЙН ОЮУТНУУД “САНХҮҮГИЙН ЗАХ ЗЭЭЛ” МЭДЛЭГ ТҮГЭЭХ ӨДӨРЛӨГТ ХАМРАГДАН, БИРЖИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

2025-05-07 10:30:01

“Санхүүгийн зах зээл” сэдэвт мэдлэг түгээх өдөрлөгт санхүү, эдийн засгийн чиглэлээр сургалт явуулдаг МУИС, СЭЗИС, СИТИ их сургуулийн Бизнесийн тэнхимийн нийт гаруй нийт 350 оюутан хамрагдлаа.

Мэдээ мэдээлэл

МУИС-ИЙН ОЮУТНУУД “САНХҮҮГИЙН ЗАХ ЗЭЭЛ” МЭДЛЭГ ТҮГЭЭХ ӨДӨРЛӨГТ ХАМРАГДАН, БИРЖИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

2025-05-07 10:30:01

Санхүүгийн зохицуулах хороо болон “Монголын хөрөнгийн бирж” ХК хөрөнгийн зах зээлийн зарим оролцогч байгууллагуудтай хамтран “Санхүүгийн зах зээл” сэдэвт мэдлэг түгээх өдөрлөгийг дөрөвдүгээр сард зохион байгуулж эхэлсэн.

Өдөрлөгийн хүрээнд 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр МУИС-ийн Бизнесийн сургуулийн дугуй танхимд дараах чиглэлээр илтгэл танилцуулж, мэдээлэл өгсөн юм. Үүнд:  

  • Хөрөнгийн зах зээлийн хөгжил, бодлого зохицуулалт,

  • Хөрөнгийн зах зээл ба хөрөнгө оруулах боломж,

  • Эрсдэл ба даатгал,

  • Даатгагдсан хадгаламж,

  • Санхүүгийн зах зээлийн мэдлэг шалгах асуулт, хариултын тэмцээн болон Санхүүгийн салбар дахь ажил олгогчдын ажлын байр танилцуулах үйл ажиллагааг зохион байгуулсан.

Харин өнөөдөр (2025.05.07) МУИС-ийн Бизнесийн сургуулийн Санхүүгийн тэнхимийн эрхлэгч Ө.Гэрэлт-Од тэргүүтэй тэнхимийн багш, оюутнууд “Монголын хөрөнгийн бирж” ХК-д зочилж, үйл ажиллагаатай танилцлаа.

Энэ үеэр Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ хэлсэн үгэндээ: Сүүлийн жилүүдэд хөрөнгийн зах зээлийн шинэ үеийн мэргэжилтнүүдийг бэлтгэх, сургах, хөгжүүлж чиглүүлэхэд тодорхой үүрэг гүйцэтгэх бодлого төлөвлөлттэй ажиллаж буй Санхүүгийн зохицуулах хороо болон “Монголын хөрөнгийн бирж” ХК нь энэхүү мэдлэг түгээх өдөрлөгийг нэр бүхий их сургуулиудад зохион байгуулж буйг онцлоод, олон улсын хөрөнгийн зах зээл болон “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн үүсэл хөгжлийн түүх, харьцуулалт, Монголын хөрөнгийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал, хөгжлийн чиг хандлага, олон нийтийн санхүүгийн боловсролд оруулах мэргэжлийн байгууллагуудын үр нөлөөллийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Түүнчлэн Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын Ахлах референт Н.Энхбаатар: “Бидний хамтран ажиллагч “Монголын хөрөнгийн бирж” ХК нь арилжааны үйл ажиллагаа зохион байгуулахаас гадна өөрийн гишүүн байгууллагуудын үүргийн хэрэгжилтийг хангуулах, хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлдэг. Та бүхэн хөрөнгийн зах зээлийн нэгэн том тулгуур биржид зочлон цан цохих ёслолд оролцож буй нь онцгой дурсгалтай үйл явдал юм” хэмээгээд энэхүү үйл ажиллагааны дараа Монгол банкны Эрдэнэсийн сангийн музей үзэх, Санхүүгийн зохицуулах хорооны үйл ажиллагаатай танилцахыг урилаа.

МУИС-ийн Бизнесийн сургуулийн Санхүүгийн тэнхимийн эрхлэгч Ө.Гэрэлт-Од: “Юуны өмнө манай тэнхимийн багш, оюутнуудыг хүлээн авч энэхүү арга хэмжээг зохион байгуулж буй Санхүүгийн зохицуулах хороо, “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн хамт олон та бүхэнд талархал илэрхийлье.

Монгол Улсын Их Сургуулийн үндэс суурь 1942 онд тавигдсан бол 1991 онд Монгол Улсад зах зээлийн эдийн засгийн тогтолцоо нэвтэрч эхэлсэнтэй холбогдуулан бизнесийн удирдлагын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх шаардлага үүссэн. Улмаар 1993 оноос МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн харьяанд Бизнесийн удирдлагын тэнхим байгуулагдаж, бизнесийн удирдлагын чиглэлээр сургалт эхлэн, 1997 он гэхэд Бизнесийн удирдлагын тэнхим нь бие даасан нэгж болон өргөжиж, МУИС-ийн Бизнесийн сургууль нэртэйгээр байгуулагдсан түүхтэй.​

Улмаар манай сургууль МУ-ын санхүүгийн байгууллага, санхүүгийн институт хөрөнгө, даатгалын, менежментийн байгууллагуудад ажиллах салбарын мэргэжилтнүүдийг бэлтгэдэг. Багш нарын маань оюутнууддаа олгож буй онолыг мэдлэгийг “Санхүүгийн зах зээл” сэдэвт мэдлэг түгээх өдөрлөгийн хүрээнд практикаар баяжуулж буйд баяртай байна. Хойшид энэ чиглэлээр олон үйл ажиллагаа зохион байгуулаасай. Та бүхний ажил үйлсэд сайн сайхныг хүсэн ерөөе” гэв.  

Энэ үеэр МУИС-ийн  Бизнесийн сургуулийн Санхүүгийн тэнхимийн оюутан Н.Түвшинтөгс Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны 7459 дэх арилжааг нээх цан цохих ёслол үйлдэн, сэтгэгдлээ хуваалцлаа. Тэрээр “Тус хөтөлбөр нь төгсөх курсийн оюутнуудын хувьд сурах үйл явц, цаашдын карьерт маш их дэмжлэг болно” гэж үзэж байгаагаа илэрхийлэв.

Үйл ажиллагааны төгсгөлд зочид биржийн түүхэн үзмэрүүдтэй танилцсан.

“Санхүүгийн зах зээл” сэдэвт мэдлэг түгээх өдөрлөгт санхүү, эдийн засгийн чиглэлээр сургалт явуулдаг МУИС, СЭЗИС, СИТИ их сургуулийн Бизнесийн тэнхимийн нийт гаруй нийт 350 оюутан хамрагдлаа.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ