2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр энгийн арилжаагаар 46 хувьцаат компанийн 459,192,595 төгрөгийн үнийн дүн бүхий 937,060 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 21 компанийн хувьцааны ханш өсч, 21 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Шарын гол ХК (SHG +15.00%), Дархан хөвөн ХК (DAH +14.97%), Мандал говь импэкс ХК (MNG +12.41%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Хай би ойл ХК (HBO -15.00%), Монгол алт ХК (ERS -14.69%), Ариг гал ХК (EER -11.87%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:
-
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 1,418 ширхэг нэгж эрх 467,951 төгрөгөөр,
-
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 478 ширхэг үнэт цаас 47,770,000 төгрөгөөр,
-
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 340 ширхэг үнэт цаас 34,000 ам.доллароор тус тус арилжигдсан байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:
-
"Эрдэнэс Критикал Минералс" ТӨҮГ (“Монголросцветмет” ТӨҮГ)-ын 2 багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 405,900 ам.доллар буюу 1,448,929,053 төгрөгөөр
-
"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 18 багц 59,400 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 3,742,200 ам.доллар буюу 13,358,419,074 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Энэ өдөр нийт 15,436,147,453 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 0.68% хувиар өсч, 48,654.06 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,063,830,006,588 төгрөг боллоо.
-
Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
-
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ