• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48817.97

( 365.7 0.75% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48817.97 365.7
MSE A Индекс 17526.1 -24.01
MSE B Индекс 14396.58 71.01

Мэдээ мэдээлэл

ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ЗАСАГЛАЛЫН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-06-16 16:42:55

Тус зөвлөгөөнд Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудын гүйцэтгэх удирдлагын баг болон ТУЗ-ийн гишүүд оролцож хувьцаат компанийн засаглал, ил тод байдал, хууль тогтоомжийн нийцэл, хөрөнгө оруулагчтай харилцах харилцааны талаар сургалт, дэлгэрэнгүй мэдээлэл авч, харилцан санал солилцлоо.

06-Р САРЫН 16-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-06-16 15:33:56

Энэ өдөр нийт 945,897,211 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

06-Р САРЫН 13-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-06-13 15:51:42

Энэ өдөр нийт 4,207,897,766 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулалаа. 

Мэдээ мэдээлэл

04-Р САРЫН 15-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-04-15 17:54:22

2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр энгийн арилжаагаар 45 хувьцаат компанийн 429,019,819 төгрөгийн үнийн дүн бүхий 990,593 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 19 компанийн хувьцааны ханш өсч, 22 компанийн хувьцааны ханш буурсан бол компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Сүү ХК (SUU +11.03%), Говь ХК (GOV +7.97%), Монгол савхи ХК (UYN +7.75%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Техник импорт ХК (TEX -14.92%), Монгол шилтгээн ХК (MSH -14.68%), Фронтиер Лэнд Групп ХК (MDR -7.50%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 5,662 ширхэг нэгж эрх 4,134,585 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 216 ширхэг үнэт цаас 20,100,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 500 ширхэг үнэт цаас 50,000,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Хангад Эксплорэйшн" ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан сул коксжих нүүрс 7,680,000 юань буюу 3,716,736,000  төгрөгөөр арилжигдлаа.

Энэ өдөр нийт 4,219,990,404 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

ТOП-20 индекс 1.11% хувиар буурч, 47,476.74 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,707,593,709,360 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ