• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49067.95

( -170.95 -0.35% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49067.95 -170.95
MSE A Индекс 17889.91 -96.09
MSE B Индекс 14391.56 -50.82

Мэдээ мэдээлэл

“АПУ” ХК 2025 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ОЛОН НИЙТЭД НЭЭЛТТЭЙ ТАНИЛЦУУЛЛАА

2025-08-05 11:13:05

“АПУ” ХК нь 2025 оны эхний хагас жилийн бизнесийн үр дүнтэй уялдуулан нийт 69.1 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 18%-ийн өсөлттэй гарсан байна

“ТӨРИЙН БАНК” ХК 2025 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ОЛОН НИЙТЭД НЭЭЛТТЭЙ ТАНИЛЦУУЛЛАА

2025-08-04 16:27:45

"Төрийн банк" ХК 2025 оны эхний хагас жилийн байдлаар 31.2 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна.

08-Р САРЫН 04-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-08-04 14:59:03

Энэ өдөр нийт 8,945,904,626 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

ЗАСГИЙН ГАЗРЫН ДОТООД ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААНЫ МЭДЭГДЛИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

2025-04-09 16:52:28

Сангийн яам Засгийн газрын дунд хугацааны өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичгийн зорилт 4-т заасны дагуу Засгийн газрын дотоод үнэт цаасны зах зээлийг дэмжих, санхүүгийн зах зээлд төгрөгийн бондын суурь хүүг тогтоох зорилгоор Засгийн газрын дотоод үнэт цаасны нээлттэй арилжааг 2025 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлүүлэхээр болсон.

Засгийн газрын дотоод үнэт цаас гэдэг нь хөрөнгийн зах зээл дээрх төгрөгийн бондын суурь хүү буюу өгөөжийн муруйг тогтоодог, хөрөнгө оруулагчдын хувьд эрсдэлгүй, хөрвөх чадвар сайтай санхүүгийн хэрэгсэл юм.

Засгийн газрын дотоод үнэт цаас гаргах, арилжаалахтай холбоотой харилцааг “Өрийн удирдлагын тухай хууль”-д заасны дагуу зохицуулна.

  • Засгийн газрын дотоод үнэт цаасны арилжааны мэдэгдэлтэй энд дарж танилцана уу.

  • Засгийн газрын дотоод үнэт цаасны арилжааны талаарх инфографик мэдээлэлтэй энд дарж танилцана уу.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ