• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

47769.95

( 489.33 1.03% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 47769.95 489.33
MSE A Индекс 17440.24 91.05
MSE B Индекс 14480.16 222.97

Мэдээ мэдээлэл

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛЛЭЭ

2025-04-17 10:35:26

Засгийн газрын дотоод үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа доорх симболтойгоор эхэллээ.

04-Р САРЫН 16-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-04-16 17:50:29

Энэ өдөр нийт 6,066,564,216 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2025-04-16 14:03:02

Хөрөнгө оруулагчдаас 6 сарын хугацаатай бондод 4.6 дахин, 24 сарын хугацаатай бондод 4.2 дахин их захиалга буюу нийт 43.7 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий нийт 60 ширхэг захиалга ирүүллээ.

Мэдээ мэдээлэл

04-Р САРЫН 08-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-04-08 15:27:23

2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр энгийн арилжаагаар 51 хувьцаат компанийн 679,912,974 төгрөгийн үнийн дүн бүхий 1,720,425 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 21 компанийн хувьцааны ханш өсч, 24 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Сор ХК (SOR +14.97%), Монгол керамик ХК (KEK +14.96%), Говь ХК (GOV +12.92%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Хүннү менежмент ХК (HBZ -15.00%), Мон Наб ХК (MNB -14.97%), Могойн гол ХК (BDL -14.73%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 5,665 ширхэг нэгж эрх 2,875,149 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 23,310 ширхэг үнэт цаас 2,328,636,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 2,061 ширхэг үнэт цаас 206,100,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 95 ширхэг үнэт цаас 9,500 ам.доллароор тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • Эрдэнэс Тавантолгой ХК-ийн 5 багц 32,000 тонн дэгдэмхий бодис дунд коксжих нүүрс 3,017,600 ам.доллар  буюу 10,586,947,840 төгрөгөөр, 

  • "Хангад Эксплорэйшн" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан сул коксжих нүүрс 12,192,000 юань буюу 5,850,331,200 төгрөгөөр арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 19,688,132,963 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

ТOП-20 индекс 1.46% хувиар буурч, 47,231.43 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,635,906,411,442 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ