• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49077.23

( -161.67 -0.33% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49077.23 -161.67
MSE A Индекс 17889.91 -96.09
MSE B Индекс 14391.56 -50.82

Мэдээ мэдээлэл

“АПУ” ХК 2025 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ОЛОН НИЙТЭД НЭЭЛТТЭЙ ТАНИЛЦУУЛЛАА

2025-08-05 11:13:05

“АПУ” ХК нь 2025 оны эхний хагас жилийн бизнесийн үр дүнтэй уялдуулан нийт 69.1 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 18%-ийн өсөлттэй гарсан байна

“ТӨРИЙН БАНК” ХК 2025 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ОЛОН НИЙТЭД НЭЭЛТТЭЙ ТАНИЛЦУУЛЛАА

2025-08-04 16:27:45

"Төрийн банк" ХК 2025 оны эхний хагас жилийн байдлаар 31.2 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна.

08-Р САРЫН 04-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-08-04 14:59:03

Энэ өдөр нийт 8,945,904,626 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

03-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-03-27 17:29:00

2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр энгийн арилжаагаар 47 хувьцаат компанийн 587,118,055 төгрөгийн үнийн дүн бүхий 1,003,155 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 23 компанийн хувьцааны ханш өсч, 17 компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Мерекс ХК (MRX +14.98%), Жидакс ХК (SOH +14.87%), Сүү ХК (SUU +14.55%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Монгол алт ХК (ERS  -14.76%), Техник импорт ХК (TEX -10.80%), Улаанбаатар хивс ХК (UBH -9.79%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 16,877 ширхэг нэгж эрх 8,843,639 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 95 ширхэг үнэт цаас 4,750,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 51 ширхэг үнэт цаас 5,100,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Очир мандал хайрхан" ХХК-ийн 24 багц 1,560 тонн CaF2 <52% хайлуур жоншны хүдэр 1,563,120 юань буюу 749,656,720.8 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 1,355,468,415 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

ТOП-20 индекс 0.03% хувиар буурч, 49,870.24 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,677,464,152,174 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ