• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49077.23

( -161.67 -0.33% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49077.23 -161.67
MSE A Индекс 17889.91 -96.09
MSE B Индекс 14391.56 -50.82

Мэдээ мэдээлэл

“АПУ” ХК 2025 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ОЛОН НИЙТЭД НЭЭЛТТЭЙ ТАНИЛЦУУЛЛАА

2025-08-05 11:13:05

“АПУ” ХК нь 2025 оны эхний хагас жилийн бизнесийн үр дүнтэй уялдуулан нийт 69.1 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 18%-ийн өсөлттэй гарсан байна

“ТӨРИЙН БАНК” ХК 2025 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ОЛОН НИЙТЭД НЭЭЛТТЭЙ ТАНИЛЦУУЛЛАА

2025-08-04 16:27:45

"Төрийн банк" ХК 2025 оны эхний хагас жилийн байдлаар 31.2 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна.

08-Р САРЫН 04-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-08-04 14:59:03

Энэ өдөр нийт 8,945,904,626 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК-ИЙН УДИРДЛАГУУД ГАШУУН СУХАЙТ БООМТОД АЖИЛЛАЛАА

2025-03-24 11:13:53

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдаж, Сангийн сайд Б.Жавхлангаар ахлуулсан Богино хугацаанд уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг эрчимжүүлэх, валютын нөөцийг нэмэгдүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг Дорноговь аймгийн Ханги, Өмнөговь аймгийн Гашуун сухайт, Шивээ хүрэн боомтуудад ажиллалаа.

Энэ үеэр нэн шаардлагатай зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэж, ирэх 7 хоногийн Засгийн газрын хурлаар зарим асуудлыг шийдвэрлүүлэхээр болсон юм.

Баасан гарагт (2025-03-21) “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дөлгөөн, Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа, бүртгэлийн газрын захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Ариунсанаа нар тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнтэй хамт Гашуун сухайт боомтод ажиллан, хилийн бүс дэх уул уурхайн экспортын бүтээгдэхүүний нийлүүлэлт, татан авалт, тээвэрлэлт, хадгалалтын нөхцөл байдалтай танилцаад ирлээ.

Энэ үеэр “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дөлгөөн:

“Монгол Улсаас экспортод гаргаж байгаа нүүрсний тонн тутамд орж ирж байгаа долларыг өсгөхийн тулд арилжааг нэмэгдүүлэх, ингэхийн тулд Монголын хөрөнгийн бирж зохих судалгаа хийн, шийдэл боловсруулж, холбогдох байгууллагуудаас санал авч журмын өөрчлөлт хийгээд байна. Тус журмын хүрээнд өөрчлөлт орж буй гол хоёр онцлогийг дурдвал нэгдүгээрт, өмнө нь 500,000 тонн нүүрс авах гэрээтэй худалдан авагч 300,000 тонныг татан авч, 200,000 тонн нүүрс үлдлээ гэхэд түүнийг нь зарах боломжийг нээж өгснөөр арилжаа илүү идэвхтэй болно.

Хоёрдугаарт, өмнө нь 12 сарын турш сар болгон үнэ өөрчлөгдөхгүй нэг үнээр худалдан авч байсан бол одоо зах зээл дээрх үнийн хөдөлгөөний өөрчлөлттэй уялдуулан индексжүүлсэн хувилбартай болсноороо одоогийн цэгээс ирээдүйд үнэ өсвөл Монгол Улсын ашиг олох боломжийг нээж өгнө. Тиймээс шинэ журмаар нүүрсний арилжааг зохион байгуулвал идэвхжилт нэмэгдэж, экспортод сайнаар нөлөөлнө гэж үзэж байна” гэдгийг онцоллоо.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ