• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49077.23

( -161.67 -0.33% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49077.23 -161.67
MSE A Индекс 17889.91 -96.09
MSE B Индекс 14391.56 -50.82

Мэдээ мэдээлэл

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК 2025 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ОЛОН НИЙТЭД НЭЭЛТТЭЙ ТАНИЛЦУУЛЛАА

2025-08-05 18:00:54

Нийт зах зээлийн үнэлгээг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 849.39 тэрбум төгрөг буюу 7.53 хувиар өсч, 12 их наяд 134 тэрбум төгрөг болсон байна.

“ГАЗАР ШИМ ҮЙЛДВЭР” ХК 2025 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ОЛОН НИЙТЭД НЭЭЛТТЭЙ ТАНИЛЦУУЛЛАА

2025-08-05 17:29:38

Тус компанийн борлуулалтын цэвэр орлого 12 хувиар өсч, 20.19 тэрбумд хүрснээр 3.15 тэрбумын цэвэр ашигтай ажилласан байна.

08-Р САРЫН 05-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-08-05 15:31:46

Энэ өдөр нийт 338,243,043,606 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮН ХУДАЛДАГЧ КОМПАНИУДЫН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2025-03-20 15:19:02

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дөлгөөн, Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа, бүртгэлийн газрын захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Ариунсанаа нар өнөөдөр (2025.03.20) Уул уурхайн бүтээгдэхүүн худалдагч компаниудын төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Тус уулзалтаар Санхүүгийн зохицуулах хорооны 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 76 дугаар тогтоолоор үйл ажиллагаандаа дагаж мөрдүүлэхийг зөвшөөрсөн уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны холбогдох журмуудад орсон өөрчлөлт, нөхцөлүүдийг танилцуулсан юм.

Тухайлбал: Журмын төслийг боловсруулах үндэслэл, шаардлагыг танилцуулж, журмаар зохицуулах харилцаа, журмын ач холбогдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийн, талууд харилцан санал солилцлоо.

Уулзалтад “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой” ХК, "Энержи Ресурс" ХХК, “Андын илч” ХХК, "Премиумкөүл корпораци" ХХК-иудын төлөөлөл оролцов.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ