• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49077.23

( -161.67 -0.33% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49077.23 -161.67
MSE A Индекс 17889.91 -96.09
MSE B Индекс 14391.56 -50.82

Мэдээ мэдээлэл

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК 2025 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ОЛОН НИЙТЭД НЭЭЛТТЭЙ ТАНИЛЦУУЛЛАА

2025-08-05 18:00:54

Нийт зах зээлийн үнэлгээг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 849.39 тэрбум төгрөг буюу 7.53 хувиар өсч, 12 их наяд 134 тэрбум төгрөг болсон байна.

“ГАЗАР ШИМ ҮЙЛДВЭР” ХК 2025 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ОЛОН НИЙТЭД НЭЭЛТТЭЙ ТАНИЛЦУУЛЛАА

2025-08-05 17:29:38

Тус компанийн борлуулалтын цэвэр орлого 12 хувиар өсч, 20.19 тэрбумд хүрснээр 3.15 тэрбумын цэвэр ашигтай ажилласан байна.

08-Р САРЫН 05-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-08-05 15:31:46

Энэ өдөр нийт 338,243,043,606 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

03-Р САРЫН 17-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-03-17 16:14:04

2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр энгийн арилжаагаар 49 хувьцаат компанийн 845,070,603 төгрөгийн үнийн дүн бүхий 678,776 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 25 компанийн хувьцааны ханш өсч, 18 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Эрдэнэс сольюшинс ХК (AMT +5.98%), Монгол шуудан ХК (MNP +4.46%), Махимпекс ХК (MMX +4.32%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Монголын цахилгаан холбоо ХК (MCH -12.56%), Улсын их дэлгүүр ХК (UID -8.81%), Премиум Нэксус ХК (CUMN -6.37%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 14,615 ширхэг нэгж эрх 4,983,667 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 15,040 ширхэг үнэт цаас 1,495,647,200 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 5,000 ширхэг үнэт цаас 489,750,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,385 ширхэг үнэт цаас 138,500 доллароор тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Монголросцветмет" ТӨҮГ-ын 2 багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 432,300 ам.доллар буюу 1,500,452,778 төгрөгөөр арилжигдсан.

Энэ өдөр нийт 4,816,618,358 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

ТOП-20 индекс 0.65% хувиар буурч, 50,880.33 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,228,055,956,014 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ