• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48985.45

( -18.44 -0.04% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48985.45 -18.44
MSE A Индекс 17974.01 138.89
MSE B Индекс 14525.78 -23.08

Мэдээ мэдээлэл

“ИННОВЭЙШН ИНВЕСТМЕНТ” ХК 2025 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ОЛОН НИЙТЭД НЭЭЛТТЭЙ ТАНИЛЦУУЛЛАА

2025-08-07 17:19:20

“Инновэйшн Инвестмент” ХК-ийн 2025 оны эхний хагас жилийн цэвэр ашиг 7.3 тэрбум төгрөгт хүрснээр өнгөрсөн оны мөн үеэс 38.6 хувиар өсч хагас жилийн төлөвлөгөөг 124 хувиар биелүүлсэн байна.

08-Р САРЫН 07-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-08-07 15:36:36

Энэ өдөр нийт 15,437,799,186 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛЛЭЭ

2025-08-07 10:00:36

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа өнөөдөр MN0ZGEB13182 симболтойгоор эхэлнэ. 

Мэдээ мэдээлэл

02-Р САРЫН 19-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-02-19 16:16:04

2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр энгийн арилжаагаар 52 хувьцаат компанийн 1,290,172,666 төгрөгийн үнийн дүн бүхий 1,951,675 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 14 компанийн хувьцааны ханш өсч, 33 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Улсын их дэлгүүр ХК (UID +7.45%), Оллоо ХК (OLL +4.00%), Инвескор ББСБ ХК (INV +3.01%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Тандэм инвэст ББСБ ХК (TAND -14.96%), Мерекс ХК (MRX -14.58%), Хөвсгөл хүнс ХК (HHS -14.08%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 21,868 ширхэг нэгж эрх 16,061,763 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 3,031 ширхэг үнэт цаас 303,102,500 төгрөгөөр

  • Багцын арилжаагаар нийт 50,537 ширхэг үнэт цаас 400,000,355 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Монголросцветмет" ТӨҮГ-ын багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 429,000 ам.доллар буюу 1,484,318,550 төгрөгөөр арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 3,493,655,834 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

ТOП-20 индекс 2.96% хувиар буурч, 51,402.71 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,260,273,363,499 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ