• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

47573.82

( 246.95 0.52% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 47573.82 246.95
MSE A Индекс 17411.47 113.9
MSE B Индекс 14375.53 6.3

Мэдээ мэдээлэл

PWC ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ КОМПАНИЙН ТӨЛӨӨЛЛҮҮД БИРЖИЙН МЭРГЭЖИЛТНҮҮДЭД СУРГАЛТ ОРЛОО

2025-04-18 18:45:52

Тухайлбал энэхүү үйл явцад, санхүүгийн тайлан, компанийн засаглал, тогтвортой байдал, мэдээлэл технологи, хүний нөөцийн хангалт маш чухлыг онцлоод компанийн танилцуулгад үйл ажиллагааны зорилго чиглэл, алсын харааг маш нарийн тодорхой тусгаж өгсөн байх шаардлагатайг дурдсан юм.

04-Р САРЫН 18-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-04-18 16:40:36

Энэ өдөр нийт 48,667,342,088 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ Б.ДӨЛГӨӨН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНГИЙН УДИРДЛАГУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2025-04-18 12:26:13

Уулзалтаар баялагийн сангийн ирээдүйн чиг хандлага, хөрөнгийн зах зээлийн оролцооны талаар хамтын ажиллагааны санал солилцов.

Мэдээ мэдээлэл

ЭНЭТХЭГИЙН ЭЛЧИН САЙД НОЁН АТУЛ МАЛХАРИ ГОТСУРВЭГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2025-02-12 14:02:46

Өнөөдөр (2025.02.12) “Монголын Хөрөнгийн Бирж” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дөлгөөн Энэтхэгийн элчин сайд ноён Атул Малхари Готсурвэг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр “Монголын Хөрөнгийн Бирж” ХК болон Энэтхэгийн Хөрөнгийн Биржийн хамтын ажиллагааны талаар хэлэлцлээ.

Ноён Атул Малхари Готсурвэ Энэтхэгийн хөрөнгийн зах зээл сүүлийн жилүүдэд хурдацтай өсөж байгааг онцлоод Энэтхэг компаниуд манай улсаас уул уурхайн бүтээгдэхүүн худалдан авах, арилжаанд оролцох сонирхолтой байгааг илэрхийллээ. Тиймээс оролцогч талууд цаашид хамтын ажиллагаагаа бэхжүүлж, уул уурхайн бүтээгдэхүүний хоёрдогч зах зээлийн арилжаанд Энэтхэг компаниуд оролцох боломжийг нээх чиглэлд судлахаар тохиролцов.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ