• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48317.12

( -477.3 -0.98% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48317.12 -477.3
MSE A Индекс 17504.78 -130.3
MSE B Индекс 14334.88 -3.1

Мэдээ мэдээлэл

06-Р САРЫН 17-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-06-17 16:07:24

Энэ өдөр нийт 3,664,473,693 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК-ИЙН УДИРДЛАГУУД МОНГОЛ СОЛОНГОСЫН САНХҮҮГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМД ОРОЛЦЛОО

2025-06-17 15:02:33

Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дөлгөөн, Үйл ажиллагааны газрын захирал И.Жавхлан нар БНСУ-ын албаны төлөөлүүдтэй хамтын ажиллагааны санал солилцов.

“ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ БА 1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГИЙГ ХӨДӨӨ ОРОН НУТГУУДАД ЗОХИОН БАЙГУУЛНА

2025-06-17 10:31:51

Өдөрлөг 2025 оны 06 дугаар сарын 23, 24-ний өдрүүдэд Өмнөговь, Дундговь аймгуудаас эхлэх бөгөөд иргэд, хөрөнгө оруулагчид та бүхнийг “Хөрөнгийн зах зээл ба 1072 хувьцаа” сэдэвт үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөгт идэвхтэй оролцохыг урьж байна.

Мэдээ мэдээлэл

01-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-01-27 16:38:07

2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр энгийн арилжаагаар 54 хувьцаат компанийн 646,969,994 төгрөгийн үнийн дүн бүхий 2,622,092 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 26 компанийн хувьцааны ханш өсч, 22 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Цагаантолгой ХК (TSA +14.98%), Түшиг Уул ХК (TUS +14.91%), Хүннү Менежмент ХК (HBZ +14.00%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Крипто Үндэстэн ХК (CNF -11.32%), Улаанбаатар БҮК ХК (BUK -8.68%), Бодь Даатгал XK (BODI -3.85%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 33,983 ширхэг нэгж эрх 28,898,838 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 355 ширхэг үнэт цаас 35,500,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 15 ширхэг үнэт цаас 1,500 доллар (5,158,515 МNТ)-аар

Энэ өдөр нийт 716,527,347 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

ТOП-20 индекс 0.24% хувиар өсч, 52,060.91 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,189,215,789,741.62 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ