• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

51557.5

( 458.97 0.9% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 51557.5 458.97
MSE A Индекс 19432.19 -75.03
MSE B Индекс 14596.23 -111.34

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-27 15:23:10

Энэ өдөр нийт 6,221,084,983 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2025-11-27 09:22:01

2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр анхдагч зах зээлийн арилжаагаар 9,7 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 100 мянган ширхэг Засгийн газрын дотоодын үнэт цаасыг арилжсан ба тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ. 

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК 2025 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 26-НЫ ӨДӨР АМАРНА

2025-11-25 17:32:10

2025 оны 11 дүгээр сарын 26-ны Лхагва гарагт Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр тохиож буйтай холбогдуулан тухайн өдөр үнэт цаасны болон уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа явагдахгүй болохыг мэдэгдье. 

Мэдээ мэдээлэл

01-Р САРЫН 13-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-01-13 15:25:08

2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр энгийн арилжаагаар 49 хувьцаат компанийн 760,452,797 төгрөгийн үнийн дүн бүхий 6,081,447 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 18 компанийн хувьцааны ханш өсч, 23 компанийн хувьцааны ханш буурсан бол 8 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Махимпекс ХК (MMX +6.30%), Ард Даатгал ХК (AIC +5.71%), Улсын их дэлгүүр ХК (UID +5.08%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Булигаар ХК (MBG -13.29%), Монгол шуудан ХК (MNP -8.60%), Богд Банк ХК (BOGD -6.73%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 20,543 ширхэг нэгж эрх 11,430,622 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 4,594 ширхэг үнэт цаас 459,570,600 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 232 ширхэг үнэт цаас 23,200,050 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 30 ширхэг үнэт цаас 3,000 доллар (10,273,830 МНТ)-аар тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Энержи Ресурс" ХХК ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу кокжсих нүүрс 7,296,000 юань буюу 3,407,523,840 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 4,672,451,739 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

ТOП-20 индекс 0.45% хувиар буурч, 51,394.39 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,987,944,018,478 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ