• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

47573.82

( 246.95 0.52% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 47573.82 246.95
MSE A Индекс 17411.47 113.9
MSE B Индекс 14375.53 6.3

Мэдээ мэдээлэл

PWC ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ КОМПАНИЙН ТӨЛӨӨЛЛҮҮД БИРЖИЙН МЭРГЭЖИЛТНҮҮДЭД СУРГАЛТ ОРЛОО

2025-04-18 18:45:52

Тухайлбал энэхүү үйл явцад, санхүүгийн тайлан, компанийн засаглал, тогтвортой байдал, мэдээлэл технологи, хүний нөөцийн хангалт маш чухлыг онцлоод компанийн танилцуулгад үйл ажиллагааны зорилго чиглэл, алсын харааг маш нарийн тодорхой тусгаж өгсөн байх шаардлагатайг дурдсан юм.

04-Р САРЫН 18-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-04-18 16:40:36

Энэ өдөр нийт 48,667,342,088 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ Б.ДӨЛГӨӨН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНГИЙН УДИРДЛАГУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2025-04-18 12:26:13

Уулзалтаар баялагийн сангийн ирээдүйн чиг хандлага, хөрөнгийн зах зээлийн оролцооны талаар хамтын ажиллагааны санал солилцов.

Мэдээ мэдээлэл

01-Р САРЫН 10-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-01-10 15:34:11

2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр энгийн арилжаагаар 47 хувьцаат компанийн 340,354,057 төгрөгийн үнийн дүн бүхий 716,185 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 20 компанийн хувьцааны ханш өсч, 20 компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Бодь Даатгал ХК (BODI +4.63%), Богд Банк ХК (BOGD +3.11%), Говь ХК (GOV +2.37%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Сор ХК (SOR -4.14%), Мерекс ХК (MRX -3.85%), Ард Даатгал ХК (AIC -2.71%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 31,365 ширхэг нэгж эрх 13,598,849 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 52,488 ширхэг үнэт цаас 5,149,247,100 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 141 ширхэг үнэт цаас 14,100 доллар (48,277,413 МНТ)-аар тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Монголросцветмет" ТӨҮГ-ын 2 багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 412,500 доллар буюу  1,412,371,125 төгрөгөөр арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 6,963,848,544 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

ТOП-20 индекс 1.61 хувиар өсч, 51,624.12 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,004,969,861,127 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ