• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

51557.5

( 458.97 0.9% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 51557.5 458.97
MSE A Индекс 19432.19 -75.03
MSE B Индекс 14596.23 -111.34

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 28-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-28 17:26:22

Энэ өдөр нийт 122,520,114,541.9 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

11-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-27 15:23:10

Энэ өдөр нийт 6,221,084,983 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2025-11-27 09:22:01

2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр анхдагч зах зээлийн арилжаагаар 9,7 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 100 мянган ширхэг Засгийн газрын дотоодын үнэт цаасыг арилжсан ба тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ. 

Мэдээ мэдээлэл

01-Р САРЫН 09-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-01-09 15:40:05

2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр энгийн арилжаагаар 55 хувьцаат компанийн 745,133,513 төгрөгийн үнийн дүн бүхий 934,458 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 22 компанийн хувьцааны ханш өсч, 24 компанийн хувьцааны ханш буурсан бол 9 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Шивээ овоо ХК (SHV +14.97%), Хархорин ХК (HHN +14.93%), Фронтиер Лэнд Групп ХК (MDR +14.78%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Түшиг Уул ХК (TUS -14.75%), Хар тарвагатай ХК (TVT -13.01%), Монголын цахилгаан холбоо ХК (MCH -8.20%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 8,008 ширхэг нэгж эрх 6,966,352 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 2,312 ширхэг үнэт цаас 125,500,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 588 ширхэг үнэт цаас 58,800,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 100 ширхэг үнэт цаас 10,000 доллар (34,232,800 МНТ)-аар тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Монголросцветмет" ТӨҮГ-ын 4 багц 13,200 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 805,200 доллар буюу 2,756,425,056 төгрөгөөр,

  • "Хангад Эксплорэйшн" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан кокжсих чанаргүй нүүрс 7,296,000 юань буюу 3,407,648,320 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 7,133,706,041 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

ТOП-20 индекс 0.2% хувиар өсч, 51,622.51 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,979,959,038,347 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ