• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48324.63

( 100.27 0.21% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48324.63 100.27
MSE A Индекс 17681.1 0
MSE B Индекс 14557.14 0

Мэдээ мэдээлэл

САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН ИХ СУРГУУЛИЙН ОЮУТНУУД “САНХҮҮГИЙН ЗАХ ЗЭЭЛ” МЭДЛЭГ ТҮГЭЭХ ӨДӨРЛӨГТ ХАМРАГДЛАА

2025-04-23 18:09:46

Өдөрлөг 4, 5 дугаар саруудад “Сити” их сургууль, МУИС-ийн бизнесийн сургуулиудад үргэлжлэн, өдөрлөгт хамрагдсан сургуулийн оюутнууд Санхүүгийн зах зээлийн зохицуулагч байгууллагуудтай танилцах аялалд хамрагдсанаар өндөрлөх юм.

04-Р САРЫН 23-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-04-23 17:09:04

Энэ өдөр нийт 19,356,233,348 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН СУРГАЛТ, ҮЙЛЧИЛГЭЭ, МЭДЭЭЛЛИЙН ТӨВИЙН НЭЭЛТ БОЛЛОО

2025-04-23 11:16:50

Цаашид тус төвд хөрөнгийн зах зээлийн оролцогч бүхий л байгууллагуудад сургалт, уулзалт, ёслолтын ажиллагаа, арга хэмжээ зохион байгуулах, хурал, хэлэлцүүлэг өрнүүлэх, нэвтрүүлэг, реклам сурталчилгааны зураг авалт хийх боломж бүрдэж байна.

Мэдээ мэдээлэл

АВТОМАШИНЫ ДУУДЛАГА ХУДАЛДААНД УРЬЖ БАЙНА

2024-12-24 09:39:23

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн ТУЗ-ийн 2024 оны 48 дугаар тогтоолын дагуу нээлттэй дуудлага худалдаагаар автомашин худалдана.

Хөрөнгийн нэр

Үйлдвэрлэсэн он

Худалдах доод үнэ (төгрөг)

1

Nissan Teana, 2033 УБҮ

2011

4,287,500

 

Дуудлага худалдааны ерөнхий мэдээлэл:

  • Дуудлага худалдаа болох хугацаа, газар:

2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 10:00 цагт “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн байр, хоёрдугаар давхарын хурлын танхимд болно.   

  • Ялсан этгээдийг томилох журам:

Ялагч нь хамгийн өндөр үнэ санал болгосон этгээд байна.

  • Худалдах, худалдан авах гэрээний ерөнхий нөхцөл:

Гэрээг ажлын 3 хоногийн дотор байгуулна. Худалдан авагч нь дуудлага худалдаагаар худалдан авсан эд хөрөнгийн үнийг 14 хоногийн дотор төлнө.

  • Дэнчингийн хэмжээ

Дуудах доод үнийн 25 хувь, бэлнээр.

  • Дуудлага худалдаанд хүсэлт ирүүлэх, оролцогчийг бүртгэх:

Дуудлага худалдаанд оролцох хүсэлтийн маягт (https://pcsp.gov.mn/wp-content/uploads/2024/04/269new-2023.pdf )-ыг зөв, цэвэр бөглөж, иргэний үнэмлэх (хуулийн этгээдийн хувьд улсын бүртгэлийн гэрчилгээ)-ний хуулбарын хамт 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 17:00 цаг хүртэл “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн байрны 1 давхарт хүлээн авна.

  • Худалдах хөрөнгийн талаар мэдээлэл авах:

Дуудлагаар худалдах хөрөнгийн талаар мэдээлэл авах, очиж үзэж болох бөгөөд хөрөнгийн талаарх мэдээллийг 11-313301 /2313/, 11-310470 /2211/ утсаар авна уу.

 

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК