• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49423.9

( -178.38 -0.36% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49423.9 -178.38
MSE A Индекс 18132.08 -18.86
MSE B Индекс 14420.92 -139.72

Мэдээ мэдээлэл

07-Р САРЫН 28-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-07-28 16:56:27

Энэ өдөр нийт 34,372,583,915 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНООС "ТЭНГЭР САНХҮҮГИЙН НЭГДЭЛ" ХХК-ИЙГ "ХАСБАНК" ХК-Д НЭГТГЭХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОЛОО

2025-07-25 16:47:15

Санхүүгийн зохицуулах хорооны 2025 оны 7 сарын 24-ний өдрийн ээлжит хуралдаанаар "Хас банк" ХК-ийн толгой компани болох "Тэнгэр Санхүүгийн нэгдэл" ХХК-ийг "Хас банк" ХК-д нэгтгэх хэлбэрээр компанийг өөрчлөн байгуулах, үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулах зөвшөөрлийг олголоо.

07-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-07-25 15:53:02

Энэ өдөр нийт 1,967,182,299 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 20-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-12-20 16:38:42

2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр энгийн арилжаагаар 44 хувьцаат компанийн 574,714,476 төгрөгийн үнийн дүн бүхий 946,120 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 20 компанийн хувьцааны ханш өсч, 17 компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Мерекс ХК (MRX +11.11%), Би ди сек ХК (BDS +10.12%), Багануур ХК (BAN +5.36%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Сүү ХК (SUU -4.30%), Монос хүнс ХК (MFC -3.60%), Мандал Даатгал ХК (MNDL -3.07%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 107,308 ширхэг нэгж эрх 84,834,464 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 5,260 ширхэг үнэт цаас 524,788,600 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 16,057 ширхэг үнэт цаас 1,605,699,430 төгрөгөөр,

  • Багцын арилжаагаар нийт 198,933 ширхэг үнэт цаас 1,471,669,885 төгрөгөөр арилжигдсан тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Андын Илч" ХХК-ийн 8 багц 51,200 тонн чийг багатай хүрэн нүүрс 9,728,000 юань буюу 4,554,163,200 төгрөгөөр арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 8,815,870,055 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

ТOП-20 индекс 0.15% хувиар өсч, 50,289.01 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,845,455,259,763 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ