• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50866.16

( 13.63 0.03% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50866.16 13.63
MSE A Индекс 19511.29 -5.63
MSE B Индекс 14845.59 50.78

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-12-27 14:59:34

Энэ өдөр нийт 3,931,569,145 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ТЖТБ" ХХК-ИЙН "GREEN RECYCLE" БОНД ХӨТӨЛБӨРИЙН 2-Р ТРАНЧИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ХААГДЛАА

2024-12-27 11:15:08

4,000,000 ам.долларийн үнийн дүн бүхий 40,000 ширхэг өрийн хэрэгслийг худалдан авахаар арилжааны системд нийт нийт 20 хөрөнгө оруулагчийн 20 захиалга бүртгэгдэж, арилжаа амжилттай хаагдлаа.

12-Р САРЫН 26-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-12-26 17:19:46

Энэ өдөр нийт 1,130,373,818 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 18-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-12-18 16:24:50

2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр энгийн арилжаагаар 50 хувьцаат компанийн 938,278,914 төгрөгийн үнийн дүн бүхий 3,372,852 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 16 компанийн хувьцааны ханш өсч, 32 компанийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Мерекс ХК (MRX +14.79%), Оллоо ХК (OLL +8.53%), Могойн гол ХК (BDL +8.16%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Ган хийц ХК (GHC -14.95%), Монгол алт ХК (ERS -14.94%), Гурил тэжээл Булган ХК (GTJ -14.87%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 106,877 ширхэг нэгж эрх 109,735,744 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 11,045 ширхэг үнэт цаас 1,095,595,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 21,626 ширхэг үнэт цаас 2,162,600,000  төгрөгөөр,

  • Багцын арилжаагаар 60,000 ширхэг үнэт цаас 6,000,000,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар: 

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 2 багц 6,600 тонн 52% төмрийн хүдэр 419,100 доллар буюу  1,432,186,239 төгрөгөөр,

  • "Премиумкөүл корпораци" ХХК-ийн 10 багц 64,000 тонн чийг багатай хүрэн нүүрс 11,520,000 юань буюу 5,405,068,800 төгрөгөөр,

  • "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 6 багц 19,800 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 1,108,800 доллар буюу 3,789,091,152 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 20,932,555,849 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

ТOП-20 индекс 0.34% хувиар буурч, 50,276.6 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,907,759,389,035 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ