• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

51557.5

( 458.97 0.9% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 51557.5 458.97
MSE A Индекс 19432.19 -75.03
MSE B Индекс 14596.23 -111.34

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 28-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-28 17:26:22

Энэ өдөр нийт 122,520,114,541.9 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

11-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-27 15:23:10

Энэ өдөр нийт 6,221,084,983 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2025-11-27 09:22:01

2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр анхдагч зах зээлийн арилжаагаар 9,7 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 100 мянган ширхэг Засгийн газрын дотоодын үнэт цаасыг арилжсан ба тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ. 

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 04-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-12-04 18:04:22

2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр энгийн арилжаагаар 57 хувьцаат компанийн 711,813,496 төгрөгийн үнийн дүн бүхий 1,937,213 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 19 компанийн хувьцааны ханш өсч, 33 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Их барилга ХК (IBA +14.96%), Эрдэнэс сольюшинс ХК (AMT +9.29%), Хөх ган ХК (HGN +8.77%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Ногоон хөгжил үндэсний нэгдэл ХК (JLT -15.00%), Булигаар ХК (MBG -12.98%), Багануур ХК (BAN -11.76%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 242,447 ширхэг нэгж эрх 177,086,809 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 5,704 ширхэг үнэт цаас 570,400,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,000 ширхэг үнэт цаас 100,000 доллар (341,682,000 МНТ)-аар,

  • Багцын арилжаагаар нийт 1,370,000 ширхэг үнэт цаас 308,250,000 төгрөгөөр арилжигдсан тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 2,169,232,305 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

ТOП-20 индекс 0.23% хувиар буурч, 49,531.21 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,753,243,744,201 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ