• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

51557.5

( 458.97 0.9% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 51557.5 458.97
MSE A Индекс 19432.19 -75.03
MSE B Индекс 14596.23 -111.34

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 28-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-28 17:26:22

Энэ өдөр нийт 122,520,114,541.9 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

11-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-27 15:23:10

Энэ өдөр нийт 6,221,084,983 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2025-11-27 09:22:01

2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр анхдагч зах зээлийн арилжаагаар 9,7 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 100 мянган ширхэг Засгийн газрын дотоодын үнэт цаасыг арилжсан ба тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ. 

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 02-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-12-02 16:23:58

2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр энгийн арилжаагаар 50 хувьцаат компанийн 759,720,261 төгрөгийн үнийн дүн бүхий 745,551 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 22 компанийн хувьцааны ханш өсч, 19 компанийн хувьцааны ханш буурсан бол 9 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Булигаар ХК (MBG +15.00%), Мик холдинг ХК (MIK +14.79%), Тэнгэрлиг медиа групп ХК (TNGR +12.48%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Эм Жи Эл Акуа ХК (MGLA -4.04%), Улсын их дэлгүүр ХК (UID -3.71%), Монложистикс Холдинг ХК (MLG -3.23%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 244,706 ширхэг нэгж эрх 124,060,315 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 3,000 ширхэг үнэт цаас 299,370,000 төгрөгөөр,

  • Багцын арилжаагаар нийт 2,500,000 ширхэг үнэт цаас 497,500,000 төгрөгөөр арилжигдсан тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Монголросцветмет" ТӨҮГ-ын 2 багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 429,000 ам.доллар буюу 1,466,223,330 төгрөгөөр арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 3,146,873,906 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

ТOП-20 индекс 0.34% хувиар өсч, 49,625.51 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,770,555,126,660 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ