• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

51787

( 74.5 0.14% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 51787 74.5
MSE A Индекс 19971.18 37
MSE B Индекс 15604.03 -15.11

Мэдээ мэдээлэл

01-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-01-22 16:32:58

Энэ өдөр нийт 25,012,287,265 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

"БИД 2.0" БОНДЫН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ ЦАН ЦОХИХ ЁСЛОЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-01-22 10:56:32

"Бизнес-Инвест девелопмент ББСБ" ХХК-ийн олон нийтэд санал болгон гаргаж буй “БИД 2.0" бондын анхдагч зах зээлийн арилжааг BIDB үсгэн кодтойгоор эхлүүллээ.

01-Р САРЫН 21-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-01-21 16:18:10

Энэ өдөр нийт 28,476,673,856 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 12-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-12 18:03:33

2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр энгийн арилжаагаар 51 хувьцаат компанийн 583,874,557 төгрөгийн үнийн дүн бүхий 1,133,505 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 25 компанийн хувьцааны ханш өсч, 20 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Улаансан ХК (UNS +14.98%), Жидакс ХК (SOH +14.97%), Сор ХК (SOR +13.28%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Булигаар ХК (MBG -15.00%), Шарын гол ХК (SHG -13.91%), Шивээ овоо ХК (SHV -12.85%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 163,546 ширхэг нэгж эрх 39,725,429 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 20 ширхэг үнэт цаас 1,000,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаа нийт ширхэг үнэт цаас 900,000 төгрөгөөр,

  • Багцын арилжаагаар нийт 326,000 ширхэг үнэт цаас 2,593,330,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Монголросцветмет" ТӨҮГ-ын 1 багц 3,300 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 214,500 ам.доллар буюу 731,494,335 төгрөгөөр арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 3,950,324,321 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

ТOП-20 индекс 0.73% хувиар өсч, 49693.67 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,554,454,399,459 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ