• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

51557.5

( 458.97 0.9% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 51557.5 458.97
MSE A Индекс 19432.19 -75.03
MSE B Индекс 14596.23 -111.34

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 28-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-28 17:26:22

Энэ өдөр нийт 122,520,114,541.9 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

11-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-27 15:23:10

Энэ өдөр нийт 6,221,084,983 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2025-11-27 09:22:01

2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр анхдагч зах зээлийн арилжаагаар 9,7 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 100 мянган ширхэг Засгийн газрын дотоодын үнэт цаасыг арилжсан ба тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ. 

Мэдээ мэдээлэл

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК ИРЭЭДҮЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ БЭЛТГЭХЭД АНХААРАН АЖИЛЛАЖ БАЙНА

2024-10-25 14:55:46

"Монголын хөрөнгийн бирж” ХК нь олон нийтийн санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэх зорилгоор хөрөнгийн зах зээлийн үндсэн ойлголт, үр өгөөж, үнэт цаасны арилжаанд хэрхэн оролцох талаар системтэй мэдээлэл агуулсан "Үнэт цаасны зах зээлийн мэдлэг олгох сургалт"-уудыг амжилттай зохион байгуулж ирсэн.

Улмаар нийгмийн хариуцлагын хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад зориулсан хөрөнгийн зах зээлийн үндсэн ойлголт, ач холбогдол, үнэт цаасны арилжаанд оролцох практик мэдлэг, зохих мэдээллээр хангах хөтөлбөр боловсруулж, ерөнхий боловсролын сургуулиудад үнэ төлбөргүй сургалт зохион байгуулж эхэллээ.

Өнөөдөр (2024.10.25) Нийслэлийн СХД-ийн Ерөнхий боловсролын 67-р сургуулийн ахлах ангийн сурагчид сургалтад хамрагдаж хувьцаа, форекс, крипто валют зэрэг хөрөнгө оруулалтын хэрэгслүүдийн ялгаа, онцлогуудыг сонирхон асууж байсан бөгөөд цаашид үндэсний томоохон компаниуд болон банкнуудын хувьцаа эзэмшигч болох хүсэлттэй байгаа илэрхийллээ.

Хүүхэд залууст хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэг, мэдээлэл өгөх, ирээдүйн хөрөнгө оруулагчдыг бэлтгэх зорилготой энэхүү сургалт нь сурагчдад хувийн санхүүгээ удирдах, ирээдүйн мэргэжил сонголтод эергээр нөлөөлөх ач холбогдолтой юм.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ