• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48606.22

( 87.2 0.18% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48606.22 87.2
MSE A Индекс 17634.5 11.33
MSE B Индекс 14427.73 71.08

Мэдээ мэдээлэл

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ 6 ДУГААР САРЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2025-06-20 14:18:53

"Монголын хөрөнгийн бирж" ХК иргэдийн цаг хугацаа, орон зайнаас үл хамааран сурч хөгжих боломжийг хангахаар тус сургалтыг цахим хэлбэрт шилжүүлж буй бөгөөд техникийн шаардлага бүрэн хангагдмагц олон нийтэд мэдээлэх болно.

ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2025 ОНЫ 06 ДУГААР САРЫН 25-НЫ ӨДӨР ЯВАГДАНА

2025-06-20 11:54:10

Засгийн газрын хямдруулалттай, купонтой дотоод үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 10:00 цагт зохион байгуулах ба хөрөнгө оруулагч та бүхэн анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаанд өөрийн харилцдаг үнэт цаасны компаниар дамжуулан оролцоно уу.

"ОМНИ АССЕТ II" ХБҮЦ-НЫ ТАНИЛЦУУЛГА АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2025-06-20 09:29:44

“ОМНИ АССЕТ II” ХБҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн /ажлын 5 хоног/ Монголын хөрөнгийн биржийн IPO системээр дамжуулж хүлээн авна.

Мэдээ мэдээлэл

"ТЖБТ" ХХК-ИЙН "GREEN RECYCLE" БОНД ХӨТӨЛБӨРИЙН 1-Р ТРАНЧИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2024-10-22 17:22:07

Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 339 дугаар тогтоол, "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/241 тоот тушаалаар бүртгэгдсэн "ТЖТБ" ХХК-ийн Ногоон бондын хөтөлбөрийн I Транчийн анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 31-ний өдрийг дуустал ажлын 5 өдөр 10:00-17:00 цагийн хооронд Монголын хөрөнгийн биржийн IPO системээр дамжуулж хүлээн авахаар боллоо. 

Бондын нэр: "Green Recycle" бонд 

Бондын тоо ширхэг: 110,000 ширхэг

Бондын нэрлэсэн үнэ: 100 ам.доллар

Бондын нийт үнийн дүн: 11,000,000 (арван нэгэн сая ам.доллар)

Бондын хүү/жилийн: Жилийн 10.0%

Бондын хугацаа: 36 сар

Бондын хүү төлөгдөх давтамж: Хагас жил тутамд

Бондын эргэн төлөлтийн хэлбэр: Хугацааны эцэст

Бондын хадгалалт төлбөр тооцоо: Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв

Захиалга авах хугацаа: 2024.10.25 - 2024.10.31 /ажлын  өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд/ захиалга дүүрмэгц хаах нөхцөлтэй бөгөөд тогтоосон үнийн аргаар үнэт цаасны хуваарилалтыг хийнэ.

"Green Recycle" бондын үндсэн андеррайтераар “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК ажиллаж байна. 

Үнэт цаасны танилцуулгыг эндээс үзнэ үү. 

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ