• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

51557.5

( 458.97 0.9% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 51557.5 458.97
MSE A Индекс 19432.19 -75.03
MSE B Индекс 14596.23 -111.34

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 28-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-28 17:26:22

Энэ өдөр нийт 122,520,114,541.9 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

11-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-27 15:23:10

Энэ өдөр нийт 6,221,084,983 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2025-11-27 09:22:01

2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр анхдагч зах зээлийн арилжаагаар 9,7 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 100 мянган ширхэг Засгийн газрын дотоодын үнэт цаасыг арилжсан ба тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ. 

Мэдээ мэдээлэл

“ХААН БАНК” ХК-ИЙН "НОГООН БОНД"-ЫН ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД АМ.ДОЛЛАРЫН БОНДЫН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2024-10-14 09:57:26

Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 206 дугаар тогтоол, “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/99 тоот тушаалын дагуу "ХААН Банк" ХК-ийн “Ногоон бонд”-ын хөтөлбөрийг эхлүүлсэн.

Тус хөтөлбөрийн хүрээнд Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 556, 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 341 дугаар тогтоолын дагуу өрийн хэрэгслийн бүртгэл болон үнэт цаасны танилцуулгад тус тус өөрчлөлт орсон байна. 

"Ногоон бонд”-ын хөтөлбөрийн хоёр дахь үе шат буюу ам.доллараар гаргах бондын анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг стратегийн хөрөнгө оруулагчдад зориулан 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 10:00-17:00 цагийн хооронд Монголын хөрөнгийн биржийн IPO системээр дамжуулан хүлээж авахаар боллоо.

Хөрөнгө оруулагчийн ирүүлсэн захиалгыг цаг хугацааны дарааллаар бүртгэн, захиалгын сан бүрдсэн тохиолдолд захиалга хүлээн авах ажиллагаа дуусгавар болно.

"ХААН Банк" ХК нэг бүр нь 100 ам.долларын нэрлэсэн үнэ бүхий, 3 жилийн хугацаатай, compounded SOFR хүү¹+3.40%, 250,000 ширхэг бондыг санал болгож 25,000,000 ам.долларыг татан төвлөрүүлэхээр төлөвлөсөн. Үндсэн төлбөрийг хоёрдогч зах зээлийн арилжаа эхэлсэн эхний өдрөөс хойш 18 дахь сараас эхлэн хагас жил тутам 4 тэнцүү хуваах нөхцөлтэй байна.

“Хаан Банк” ХК-ийн гаргаж буй “Ногоон бонд”-ын үндсэн андеррайтераар “БиДиСек ҮЦК” ХК ажиллаж байна. 

Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 341 дугаар тогтоолын дагуу үнэт цаасны танилцуулгын 12, 131, 134, 135, 138-141, ҮЦТ-ын хавсралтын 2, 299-306 дугаар хуудсуудад тус тус өөрчлөлт оруулсан бондын танилцуулгыг эндээс үзнэ үү. 

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ