• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

51557.5

( 458.97 0.9% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 51557.5 458.97
MSE A Индекс 19432.19 -75.03
MSE B Индекс 14596.23 -111.34

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 28-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-28 17:26:22

Энэ өдөр нийт 122,520,114,541.9 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

11-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-27 15:23:10

Энэ өдөр нийт 6,221,084,983 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2025-11-27 09:22:01

2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр анхдагч зах зээлийн арилжаагаар 9,7 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 100 мянган ширхэг Засгийн газрын дотоодын үнэт цаасыг арилжсан ба тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ. 

Мэдээ мэдээлэл

“ЭДИЙН ЗАСГИЙН СЭТГҮҮЛЧ, ШИНЖЭЭЧДИЙН КЛУБ”-ТЭЙ ХАМТРАН ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-10-10 14:19:13

“Монголын хөрөнгийн бирж” ХК-иас өнөөдөр (2024.10.10) “Эдийн засгийн сэтгүүлч, шинжээчдийн клуб”-тэй хамтран сэтгүүлчдэд зориулсан өглөөний уулзалт зохион байгууллаа.

Уулзалтад “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Цогтбаяр, Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа, бүртгэлийн газрын захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Ариунсанаа нар оролцож, биржийн үйл ажиллагаа, хөрөнгийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийж, сэтгүүлчидтэй чөлөөт ярилцлага өрнүүлсэн. 

Түүнчлэн биржээс Эдийн засгийн сэтгүүлч, шинжээчдийн клубтэй хамтран сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын мэргэжилтэн, судлаачдын дунд зохион байгуулах нийтлэл, нэвтрүүлгийн уралдааны сэдэв, удирдамжийг олон нийтэд зарлалаа.

Уулзалтын гол зорилго нь сэтгүүлчдийн хэвлэн нийтлэх эрхийг хангах, цаг үеийн мэдээллийг хүртээмжтэй хүргэх, мэдээллийн урсгалыг нэмэгдүүлэхэд чиглэв.

Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын мэргэжилтэн, судлаачдын дунд зохион байгуулах нийтлэл, нэвтрүүлгийн уралдааны сэдэв, удирдамжийг дараах холбоосоор https://mse.mn/mn/news/12719 хүлээн авна уу.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ