• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48192.82

( 140.31 0.29% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48192.82 140.31
MSE A Индекс 18446.59 14.19
MSE B Индекс 15131.51 88.1

Мэдээ мэдээлэл

10-Р САРЫН 15-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-10-15 15:09:04

Энэ өдөр нийт 12,954,555,035 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

“ХААН БАНК” ХК-ИЙН АМ.ДОЛЛАРЫН "НОГООН БОНД"-ЫН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ХААГДЛАА

2024-10-15 14:05:29

Арилжааны системд 25,000,000 ам.долларын үнийн дүн бүхий 250,000 ширхэг бондыг худалдан авахаар нийт 2 хөрөнгө оруулагчийн 2 захиалгаар бүртгэгдэж, арилжаа амжилттай хаагдлаа.

“ХААН БАНК” ХК-ИЙН АМ.ДОЛЛАРЫН "НОГООН БОНД"-ЫН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ НЭЭХ ЦАН ЦОХИХ ЁСЛОЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-10-15 10:43:46

Ёслолын ажиллагаанд “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Цогтбаяр, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Дэд дарга Т.Цэрэнбадрал, Хаан банкны Эрсдэл хариуцсан гүйцэтгэх захирлын орлогч Г.Мөнхбаяр, Байгууллагын банк хариуцсан дэд захирал Т.Ууганбаяр, "БиДиСЕК ҮЦК" ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Лхагвадорж, Азийн Хөгжлийн Банкны ахлах эдийн засагч Эдуард Фейбер, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Ханнес Такач болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Мэдээ мэдээлэл

ОЛОН НИЙТИЙН САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛД ЗОРИУЛСАН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ СУРГАЛТ ЗАРЛАГДЛАА

2024-10-10 12:08:46

Санхүүгийн зохицуулах хороо нь Монголын Хөрөнгийн Бирж, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоотой хамтран олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор “ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ СУРГАЛТ”-ыг зохион байгуулах тул та бүхэн идэвхтэй хамрагдана уу.

Сургалт 2024 оны 10 дугаар сарын 29, 30, 31-ний өдрүүдэд, эхний хоёр өдөр 16:00-18:00 цагийн хооронд, гурав дахь өдөр 14:00-17:00 цагийн хооронд тус тус үнэ төлбөргүй зохион байгуулагдана.

Сургалтаар:

  • Санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, бодлого

  • Хувьцаа гэж юу вэ, хөрөнгийн зах зээл хэрхэн ажилладаг вэ?

  • Үнэт цаасны арилжаанд хэрхэн оролцох тухай

  • Хөрөнгө оруулалтын эрсдэл, багц хэрхэн бүрдүүлэх тухай

  • Хөрөнгө оруулалтын судалгаа, шинжилгээ хэрхэн хийх вэ?

  • Финтек ба крипто валют гэж юу вэ?

  • Хөрөнгийн бирж болон үнэт цаасны арилжаа хийх үйл ажиллагаатай танилцах

  • Үнэт цаасны арилжаатай холбоотой зөвлөгөө мэдээлэл өгөх үйл ажиллагаа сэдвүүдийн хүрээнд дэлгэрэнгүй мэдээллийг хүргэнэ.

Та бүхэн дараах холбоосоор бүртгүүлнэ үү. Хөрөнгийн зах зээлийн сургалт (google.com)

✅Холбогдох утас: 70123339, 51261104, 313747/3112/

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ