• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

51557.5

( 458.97 0.9% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 51557.5 458.97
MSE A Индекс 19432.19 -75.03
MSE B Индекс 14596.23 -111.34

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 28-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-28 17:26:22

Энэ өдөр нийт 122,520,114,541.9 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

11-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-27 15:23:10

Энэ өдөр нийт 6,221,084,983 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2025-11-27 09:22:01

2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр анхдагч зах зээлийн арилжаагаар 9,7 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 100 мянган ширхэг Засгийн газрын дотоодын үнэт цаасыг арилжсан ба тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ. 

Мэдээ мэдээлэл

10-Р САРЫН 08-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-10-08 17:44:22

2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр энгийн арилжаагаар 43 хувьцаат компанийн 363,745,122 төгрөгийн үнийн дүн бүхий 480,374 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 19 компанийн хувьцааны ханш өсч, 17 компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Хот девелопмент ХК (SDT +14.99%), Авто импекс ХК (AOI +14.95%), Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн (ERDN +8.72%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Улсын их дэлгүүр ХК (UID --3.84%), Гурил тэжээл Булган ХК (GTJ -3.78%), Талх чихэр ХК (TCK -3.75%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 27,104 ширхэг нэгж эрх 6,232,228 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 47,607 ширхэг үнэт цаас 3,206,998,680 төгрөгөөр,

  • Багцын арилжаагаар 4,027,867 ширхэг үнэт цаас 604,180,050 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 20,160,000 юань буюу 9,716,515,200  төгрөгөөр, 

  • Эрдэнэс Тавантолгой ХК-ийн 20 багц 128,000 тонн 1/3 коксжих нүүрс 10,624,000 ам.доллар буюу 35,937,911,040  төгрөгөөр,

  • "Тавантолгой" ХК-ийн багц 51,200 тонн дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс 6,400,000 ам.доллар буюу  21,649,344,000  төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 71,484,926,320 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

ТOП-20 индекс 1.22% хувиар өсч, 48,262.12 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,239,127,793,074 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ