• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

51787

( 74.5 0.14% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 51787 74.5
MSE A Индекс 19971.18 37
MSE B Индекс 15604.03 -15.11

Мэдээ мэдээлэл

01-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-01-22 16:32:58

Энэ өдөр нийт 25,012,287,265 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

"БИД 2.0" БОНДЫН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ ЦАН ЦОХИХ ЁСЛОЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-01-22 10:56:32

"Бизнес-Инвест девелопмент ББСБ" ХХК-ийн олон нийтэд санал болгон гаргаж буй “БИД 2.0" бондын анхдагч зах зээлийн арилжааг BIDB үсгэн кодтойгоор эхлүүллээ.

01-Р САРЫН 21-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-01-21 16:18:10

Энэ өдөр нийт 28,476,673,856 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

Мэдээ мэдээлэл

10-Р САРЫН 07-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-10-07 16:12:40

2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр энгийн арилжаагаар 49 хувьцаат компанийн 404,139,469 төгрөгийн үнийн дүн бүхий 720,481 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 15 компанийн хувьцааны ханш өсч, 26 компанийн хувьцааны ханш буурсан бол 8 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Ган хийц ХК (GHC +15.00%), Монинжбар ХК (MIB +15.00%), Монгол алт ХК (ERS +14.84%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Авто импекс ХК (AOI -14.95%), Сор ХК (SOR -14.41%), Айтүүлс ХК (ITLS -11.59%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 10,290 ширхэг нэгж эрх 2,926,466 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 119,706 ширхэг үнэт цаас 11,969,678,170 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 500 ширхэг үнэт цаас 50,000,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 20,160,000 юань буюу 9,717,321,600  төгрөгөөр, 

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ийн 2 багц 6,600 тонн 52% -ийн агууламжтай төмрийн хүдэр 468,600 ам.доллар буюу  1,585,255,056 төгрөгөөр,

  • "Тавантолгой" ХК-ийн 8 багц 51,200 тонн дэгдэмхий бодис, их хийн нүүрс 6,400,000 ам.доллар буюу 21,650,944,000  төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 45,380,264,761 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

ТOП-20 индекс 0.76% хувиар буурч, 47,678.39 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,102,722,203,241 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ