• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

51557.5

( 458.97 0.9% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 51557.5 458.97
MSE A Индекс 19432.19 -75.03
MSE B Индекс 14596.23 -111.34

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 28-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-28 17:26:22

Энэ өдөр нийт 122,520,114,541.9 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

11-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-27 15:23:10

Энэ өдөр нийт 6,221,084,983 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2025-11-27 09:22:01

2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр анхдагч зах зээлийн арилжаагаар 9,7 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 100 мянган ширхэг Засгийн газрын дотоодын үнэт цаасыг арилжсан ба тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ. 

Мэдээ мэдээлэл

АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-10-04 16:36:16

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Авлигатай тэмцэх газар болон “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн холбогдох албан тушаалтнууд 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр албан уулзалт хийлээ.

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Алсын хараа 2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”-той уялдсан 2023-2030 онд хэрэгжүүлэх дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн Зорилго 4-т “Хувийн хэвшилд авлигыг үл тэвчих соёлыг төлөвшүүлнэ”, Зорилт 4.1.2. “Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжид сайн дурын үндсэн дээр бизнесийн ёс зүй, Комплаенсыг нэвтрүүлэх, авлигын, мөнгө угаах, эдийн засаг, санхүүгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, түүнчлэн хууль тогтоомжийн талаар зөвлөгөө, мэдээлэл өгөх хөтөлбөр хэрэгжүүлнэ”, 4.3.2. “Компанийн нийгмийн хариуцлагын стандартыг нэвтрүүлнэ” гэж тус тус заасны дагуу хамтран ажиллахаар боллоо. 

Түүнчлэн авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэлтсийн албаны комиссар болон компанийн удирдлагуудын уулзалтаар:

  1. 2024-2030 он хүртэл “Комплаенсын менежментийн тогтолцоо ISO 37301” стандартыг хувийн хэвшилд нэвтрүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө;

  2. 2024-2030 он хүртэл “Нийгмийн хариуцлагын ISO 26000” стандартыг нэвтрүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гаргах асуудлыг тус тус хэлэлцсэн юм.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ